Монгол Улсын бүртгэлийн ерөнхий газрыг (УБЕГ) жишээ болгон авч үзье. Тус газар нь улсын бүртгэлийн бүх үйлчилгээг бидэнд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, нэг иргэнд суурилсан нэг бүртгэл, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгон бэхжүүлэх, улсын бүртгэлийн нэгдсэн санд суурилсан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байгууллага юм. Иймээс УБЕГ-т ашиглагдах мэдээллийн систем нь тус байгууллагын бүртгэлийн бүх үйл ажиллагааг, тухайлбал:
• Улсын бүртгэлийн эх нотлох баримтын архив болон цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;
• Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг хангаж ажиллах;
• Улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан мэдээг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, хуулийн дагуу тайлагнах зэрэг үйл ажиллагааг бүрэн дэмжин ажилладаг байна.
Ямар байгууллагад яиар зорилгоор ашиглахаас үл хамааран дурын мэдээллийн систем нь үр ашигтай, бүтээмжтэй, найдвартай байж, аюулгүй байдал нь бүрэн хангагдсан, холбогдох хууль эрх зүйн орчинтой бүрэн зохицсон байх нийтлэг шинж чанартай байна.
Ингэхэд байгууллагад мэдээллийн систем ашиглах хэрэгцээ шаардлага хэрхэн урган гардаг бол? Энэ нь тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой. Жишээлбэл, аймаг, хотын хөдөлмөрийн биржид нэг талаас ажилд орох хүсэлтэй хүмүүсийг, нөгөө талаас ажлын байр санал болгож буй байгууллагуудаас ирүүлсэн ажлын байрны саналыг бүртгэх, улмаар ажилгүй хүмүүсийг ажилтай болгох үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй явуулахын тулд ажлын байрны нэгдсэн мэдээллийн системийг ашиглах шаардлага гарна. Ийнхүү байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор мэдээллийн системийг хөгжүүлэхээс гадна түүний хөгжилд нийгмийн эрэлт хэрэгцээ, хүрээлэн буй орчин, мэдээллийн технологийн хөгжил, түүний хэрэглээ ба хүртээмж зэрэг гадаад олон хүчин зүйлс нөлөөлдөг. Иймд төрөл бүрийн нөхцөл шалтгааны улмаас байгууллагад мэдээллийн системийг шинэчлэн сайжруулах, өөрчлөх, шинээр хөгжүүлэх хэрэгцээ шаардлага урган гардаг гэж хэлж болно. Эдгээр хэрэгцээ шаардлагуудыг дотор нь нийгэм, эдийн засаг, технологи гэх зэргээр төрөл бүрийн байдлаар ангилан хуваах нь бий.
Жишээ болгон зарим нэг хэрэгцээ шаардлагыг авч үзье. Төрөөс иргэний цахим үнэмлэх болон бүртгэлийн нэгдсэн цахим системийг орон даяар нэвтрүүлснээр иргэний бүртгэлийн мэдээллийн системийг шинэчлэн өөрчлөх шаардлага гарч болно. Энэ тохиолдолд шинээр хөгжүүлэн ашиглах мэдээллийн систем нь хүний биеийн давтагдашгүй өгөгдөл болох гарын хурууны хээг бүртгэдэг, таньдаг байхаас гадна үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, татвар, гааль, яаралтай түргэн тусламж, цагдаагийн байгууллага тодорхой эрхийн дагуу уг мэдээллийн системтэй холбогдож, хэрэгцээт мэдээллээ авдаг, оруулдаг байх шаардлагыг хангасан байна.
Цаашилбал гарын хурууны хээ, цусны бүлэг зэрэг хүний биомэдээлэлд суурилагдсан бүртгэлийн нэгдсэн системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлснээр автомашины бүртгэлийн системийг биомэдээлэл бүхий жолоочийн үнэмлэхийг дэмждэг (уг үнэмлэхэд хувь хүний үндсэн мэдээллээс гадна биомэдээллийг хадгалдаг, жолоочийн талаар нэмэлт тэмдэглэл хөтөлдөг гэх мэт) систем болгон шинэчлэх шаардлага урган гарч болно. Энэ тохиолдолд биомэдээлэл бүхий үнэмлэх нь одоо ашиглаж байгаа автомашины бүртгэлийн системийг өөрчлөхөд хүргэсэн шинэ технологи буюу өгөгдөл хадгалалтын шинэ арга болно.
Зах зээл дээр программ ба техник хангамж, харилцаа холбооны бүтээгдэхүүн ба үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, үйлчилгээний үнэ буурах нь зах зээлийн хүчин зүйлс болох ба харин хүмүүсийн гар утас, зөөврийн төрөл бүрийн төхөөрөмж, интернэт, тэр дундаа твиттер, фэйсбүүк зэрэг цахим харилцаанд суурилсан нийгмийн сүлжээнүүдийн хэрэглээ ихсэх нь нийгмийн хүчин зүйлс болно. Энэ тохиолдолд байгууллагад хэрэглэгч мэдээллийн системд төрөл бүрийн зөөврийн төхөөрөмжөос холбогдон хандах, онлайн үйлчилгээг дэмжих зэрэг боломжуудаар системээ шинэчлэх, өргөтгөн хөгжүулэх шаардлага гарч болно.
Аливаа мэдээллийн системийг хөгжүүлэх, өргөтгөх, шинэчлэн өөрчлөх ажил, түүнд зар!гуулагдах хугацаа, хүний болон бусад нөөцүүд нь тухайн системийн хүрээнд авч үзэх үйл ажиллагаа, түүний орчин ба онцлог, тавигдаж буй хэрэгцээ шаардлагатай шууд холбоотой. Иймээс мэдээллийн системийн хөгжил, оорчлөлт, шинэчлэлт бүр оөр өөрийн оншюттой байж, харилцан адилгүй хугацаанд хийгдэж, харилцан адилгүй иөөцүүдийг шаарддаг.
Мэдээллийн снстеминг хөгжүүлэх арга юмууд
Байгууллага өерийн үйл ажиллагаанд мэдээллийн системийг хэд хэдз№ арга замаар хөгжүүлэн ашиглаж болно.
Байгууллага өөрийн нөөц бололцоогоо ашиглан хэрэгцээ шаардлагадаа нийцсэн мэдээллийн системийг хөгжүүлэх тохиолдолд уг систем нь тухайн байгууллагын зорилго, үйл ажиллагаанд нийцсэн байдаг. Ийм системийг ихэнх тохиолдолд ижил төсгэй үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллага, албан газар шууд ашиглах боломжгүй.
Байгууллага өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцсэн мэдээллийн систсмийг мэргэжлийн байгууллага, компаниар захиалан хийлгүүлэхийг аутсорсинг гэж хэлэх нь бий. Энэ тохиолдолд захиалгаар хийлгэж байгаа байгууллагыг захиалагч, харин системийг хөгжүүмж байгаа мэргэжлийн компанийг нийлуүлэгч, эсвэл гүйцэтгогч гэнэ. Ийм аргаар хөгжүүлсэн систем нь мөн л тодорхой үйл ажиллагаанд нийцсэн буюу тусгайлсан шинжтэй байдаг. Захиалагч байгууллага өөрийн үйл ажиллагаанд нийцуүлэн бүх шаардлагуудаа тодорхой, бүрэн, зөв тодорхойлсон байх хэрэгтэй. Шаардлагуудыг дутуу, буруу тодорхойлсноос үүдэн системийг амжилтгүй хөгжуүлэх, хөгжүүлсэн систем нь тухайн байгууллагын үйл ажиллагааг бүрэн дэмжиж чадахгүй, нэмэлт ажиллагаа, цаг хугацаа, нөөц шаардах, улмаар захиалагч байгууллагын үйл ажиллагаа, эдийн засагт өндөр эрсдэл гарч болзошгүй.
Бэлэн системүүд нь тааль, даатгал, боловсон хүчний бүртгэл, дэлгүүрийн бараа бүртгэл, нийтийн тээвэр, эмнэлэг зэрэг тодорхой чиглэлийн стандарт үйл ажиллагаанд (үүнийг бизнесийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг) нийцсэн, зах зээлд туршин баталгаажсан, байгууллага өөрийн үйл ажиллагаандаа нийцүүлэн тохируулах боломжтой, ашиглахад бэлэн байдаг.
Мэдээллийн системийг урьдчилан төлөвлөж, шинжилгээ хийлгүйгээр хөгжүулж улмаар практикт шууд нэвтрүүлэх нь түуний найдвартай ажиллагааг бүрэн хангаж чадахгүй, цаашилбал тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох, эрсдэлд хүргэх нь бий.
Аливаа мэдээллийн системийг хегжүүлэх нь хэрэглэгч буюу захиалагчийн зүгээс тавьсан хэрэгцээ шаардлагуудыг бүрэн хаигаж, холбогдох үйл ажиллагаатай бүрэн нийцэж, түүнийг дэмжихэд чиглэсэн байх шаардлагатай. Иймээс системийг хөгжүүлэх томоохон хэсгийг мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагааг шууд хариуцан ажилладаг ажилтнууд, түүнчлэн мэдээллийн системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг (эсвэл хамааралтай байдаг) хэрэглэгчидтэй хамтран ажиллах хэсэг тус тус эзэлдэг.
Мэдээллийн системийг хөгжүүлэх амьдралын цикл
Мэдээллийн системийн зорилго, төрөл, хэмжээ, онцлогоос үл хамааран түүнийг тодорхой үе шаттайгаар хөгжүүлдэг бөгөөд энэхүү үйл ажиллагааг системийг хөгжүүлэх амьдралын цикл гэж нэрлэдэг. Системийг хөгжүүлэх амьдралын циклийг хэд хэдэн үе шатуудад хуваан үздэг ба эдгээр үе шатны тоо, нэршлийг өөр өөрөөр тодорхойлсон байдаг. Бид системийг хөгжүүлэх амьдралын уламжлалт циклийг авч үзэх болно. Системийг хөгжүүлэх амьдралын уламжлалт цикл дараах үндсэн 5 үе шатаас бүрддэг. Үүнд:
1. Системийн шинжилгээ;
2. Системийн зохиомж;
3. Программын зохиомж ба кодчилол;
4. Системийн туршилт (тестчилэл)
5. Суурилуулалт, хэрэгжүүлэлт.
Эдгээр үе шат тус бүрийг товч авч үзье.
Системийн шинжилгээ
Мэдээллийн системийг хөгжүүлэх амьдралын циклийн эхний бөгөөд хамгийн чухал үе шат бол шинжилгээний үе шат юм. Зүйрлэвэл, олон давхар барилгын суурийг тавихтай ижил. Шинээр барилга барихаас өмнө барилгын зориулалтыг тодорхойлох, барилгын ерөнхий төлөвлөлт, архитектурыг гаргах, барих газраа сонгох, тухайн газрын хөрсний бүтэц ба цэвдэгийг тодорхойлох, газар хөдлөлтийн ямар бүсэд оршдогийг судлах, шаардагдах хүн хүч ба бусад нөөцийн урьдчилсан тооцоо гаргах, зардлыг тооцоолох зэрэг олон ажлыг хийдэг. Системийн шинжилгээний үе^шатанд тухайн системийг ашиглах байгууллагын үндсэн үйл ажиллагааг судлах, тавьж буй^шаардлагууд болон байгууллага мэдээллийн системийг хэрхэн ашиглахыг эцэслэн тодорхойлох мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд, түүнийг ашиглахад шаардагдах нөөцүүд, цаг хугацаа, мэдээллийн системтэй болох оновчтой арга замыг тодорхойлох зэрэг мөн л олон ажлыг хийнэ. Системийн шинжилгээ хариуцдаг мэргэжлийн хүмүүсийг системийн шинжээч гэж нэрлэнэ.
Системийн шинжилгээг хийж дууссаны дараа шинжилгээний ажлын үр дүнг нэгтгэсэн тайлан гаргана. Системийг хөгжүүлэх боломжтой гэсэн шийдвэр гарсан тохиолдолд санал болгосон арга замаар зохиомжийн ажлыг эхэлнэ.
Системийн зохиомж
Амьдралын циклийн энэ үе шатанд мэдээллийн системийн логик загвар, зохиомжийг гаргадаг. Хүснэгт 1.1-ддурдсан зохиомжуудыг хийнэ.
Программ хангамжийн зохиомж ба кодчилол
Энэ үе шатанд программ хангамжийг тодорхой технологи (программчлалын хэл, хэрэгсэл) ашиглан хөгжүүлэн боловсруулна. Товчоор хэлбэл, тодорхой шаардлага, зохиомжийн дагуу программ бичиж, түүний баримт бичгүүдийг боловсруулна хэмээн ойлгож болно. Харин бэлэн систем (программ хангамжийн бүтээгдэхүүн) худалдан авах тохиолдолд тухайн системийн тохируулга, нэмэлт ажил энэ үе шатанд хийгдэнэ. Тухайн салбар, байтууллагын үйл ажиллагаа, худалдан авч байгаа системийн боломжоос хамааран зарим тохиолдолд системд багахан тохируулга хийгээд ашигладаг бол зарим тохиолдолд программын эх кодыг өөрчлөх замаар шинэ системийг үйл ажиллагаанд нийцүүлэх шаардлага гардаг.
Системийн туршилт
Шинээр хөгжүүлсэн, эсвэл шинэчлэн сайжруулсан дурын мэдээллийн системийг ашиглахаас өмнө заавал турших шаардлагатай. Системийг туршин шалгахгүйгээр шууд хэрэгжүүлж болохгүй.
Системийн туршилт (тестчилэл гэж түгээмэл хэлдэг) гэдэг нь мэдээллийн системийн уйл ажиллагааны болон техникийн шаардлагууд хангагдаж буй эсэхийг туришн шалгах эорилготой үйл ажиллагаа юм.
Системийн бүрэлдэхүүн хэсэг (дэд систем, модуль) тус бүрийг тусгайлан боловсруулсан арга зүй, өгөгдлөөр туршина. Туршилтын явцад алдаа илэрсэн
тохиолдолд тухайн алдааг засварлаад дахин туршина. Харин туршилт амжилттай болбол
бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо зөв байгаа эсэхийг туршина. Дээрх туршилтууд
амжилттай болсны дараа системийн бүрэн туршилтыг хийж, систем ямар ч алдаагүй
ажиллаж байвал тухайн системийг хэрэгжүүлнэ. Эсрэг тохиолдолд мөн л илэрсэн алдааг
засварлаадаад туршилтын үйл ажиллагааг давтан гүйцэтгэнэ.
Системийн суурилуулалт, хэрэгжүүлэлт
Системийг хөгжүүлэх төгсгөлийн үе шатанд байгууллагын уйл ажиллагаанд мэдээллийн системийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх ажил хийгдэнэ. Энэ нь мэдээллийн системийг суурилуулах, мэдээллийн технологийн болон системийн хэрэглэгчдийг сургах, системийг ашиглахад бэлтгэх, өгөгдөл мэдээллийг шинэ системд хөрвүүлэх, өгөгдлийн нэгдсэн санг бүрдүүлж, түүнийг үр ашигтай зохион байгуулах, шаардагдах техник хангамжийг суурилуулах, дотоод сүлжээг зохион байгуулах, шинэ системийг үйл ажиллагаанд бүрэн оруулах зэрэг хуучин системээс шинэ системд шилжих олон талт үйл ажиллагааг хамарна.
Сургуулийн мэдээллийн системийг хөгжүүлэх жишээ
Ерөнхий боловсролын ... дугаар дунд сургууль мэдээляийн систем нэвтрүүлэх болжээ. Сургуулъ өөрөө системийг хөгжуүлэх боломжгүй, басхүү зах зээлд бэлэн арилжааны систем байхгүй тул мэргэжлийн компаниар захиалап хийлгэх болов. Сургуулийн захиргаанаас ажшн хэсэг томилж, сургуулийн мэдээллийн системд тавигдах шаардлагуудыг тодорхойлов. Сонгон шалгаруулалтаар программ хангамжийн А компани шалгарч, мэдээллийн системийг боловсруулах болжээ. Энэ тохиолдолд мэдээ.ьшйн системийг хэрхэн хөгжүүлэхийг авч үзье.
1. Системийн шинжилгээ. А компани сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тавигдсан шаардлагуудыг няпална. Учир нь сургуулийн гаргаж өгсөн шаардлагуудад ойлгомжгүй, буруу, эсвэл огт боломжгүй байж болохоос гадна хэрэгцээтэй шаардлага орхигдсон байж болно. Энэ тохиолдолд сургуулийн захиргаа, багш нартай нягт хамтран ажиллаж, шинэ системийн үйл ажиллагааны болон техникийн шаардлагыг бүрэн тодорхойлно. Дараа нь шинэ системийн хүрээнд авч үзэх сургуулийн үйл ажиллагаа, тэдгээрийн хамаарал, уялдаа холбоо, улмаар шинэ системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлно.
2. Системийи зохиомж. Тодорхойлсон системийнхээ зохиомжийг хийнэ. Ингэснээр сургуулийн мэдээллийн системийн оролт, гаралт ямар хэлбэртэй, ямар агууламжтай байхыг зохиомжлохоос эхлээд дэлгэцэн дээрх цонхнууд, өгөгдлийн сангийн зохион байгуулалт, сургуулийн дотоод сүлжээний загвар зэргииг багтаасан зохиомжийн баримт бичгийг бэлэн болгоно. Зохиомж хийх явцад тодорхойгүй, магадгүй алдаатай зүйл байвал шинжилгээний ажлыг дахин хийнэ.
3. Программын зохиомж ба кодчилол. Системийн зохиомжийн дагуу программын зохиомжийг хийж, программчлалын нэг буюу хэд хэдэн хэл ашиглан программчилна. Энэ үе шатны төгсгөлд сургуулийн мэдээллийн систем нь холбогдох системийн баримт бичгүүдийн хамт бэлэн болно.
4. Системийн туршилт. Сургуулийн мэдээллийи систем нь багшийн модуль, сурагчийн модуль гэх мэт хэд хэдэн модультай. Иймд эхлээд модуль тус бүрийг туршаад амжилттай болоход модуль хоорондын холбоо, харилцан ажиллагааг туршина. Туршилт амжилттай болсон тохиолдолд системийг бүхэлд нь алдаагүй, зөв ажиллаж буй эсэхийг туршина. Туршилтын үед алдаа илэрвэл түүнийг засах ажил хийгдэнэ.
5. Системийн хэрэгжүүлэлт. Туршилт амжилттай болсон тохиолдолд компани сургуулийн дотоод сүлжээг байгуулах, мэдээллийн системрйг сургуулийн сервер компьютерт суулгах, системд мэдээллийг оруулах, багшнарт сургалт явуулах ажлуудыг хийнэ.
Системийг хогжүүлэх үе шатуудын хоорондын холбоо
Бид системийг хөгжүүлэх амьдралын уламжлалт циклийн хүрээнд мэдээллийн системийг хөгжүүлэх үе шатуудын талаар товч үзлээ. Дээр дурдсан хөгжлийн үе шат бүр өөр хоорондоо харилцан хамааралтай байж, нэг үе шатны үр дүн (гаралт) нь дараагийн үе шатныхаа үндэс (оролт) нь болдог. Сисгемийн хөгжлийн нэг шатыг дуусгаад дараагийн шатанд ороход төрөл бүрийн асуудал, магадгүй алдаа гарч, улмаар түүнийг хөгжүүлэх үйл ажиллагааны өмнөх шатанд буцаж, асуудлыг шийдвэрлэх шаардлага гарах нь бий. Жишээлбэл, системийн туршилтын үед тухайн систем алдаатай, эсвэл буруу ажиллаж байгаа нь илэрч болно. Энэ нь программын зохиомж бүрэн хийгдээгүй болон программ буруу кодчилогдсоноос үүссэн байж болно. Зураг 1.15-д системийг хөгжүүлэх амьдралын уламжлалт циклийн үе шатуудын хувьд гарч болох алдааг харуулав.
Системд илрэх алдаа нь системийг хөгжүүлэх үйл ажиллагааны өртөг болон цаг хугацаатай шууд холбоотой. Системийг хөгжүүлэхэд гарах алдааг хэдий чинээ хожуу үед илрүүлнэ, төдий чинээ их эрсдэлтэй байж, түүнийг засварлахад зарцуулагдах цаг хугацаа, зардлын хэмжээ өсдөг. Харин алдаа дутагдлыг хэдий чинээ эрт илрүүлнэ, асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах зардал, хугацаа төдий чинээ бага байдаг. Иймээс хөгжүүлэх үе шат бүрт хийгдэх ажил, авч үзэх асуудлуудыг анхнаас нь урьдчилан сайтар, бүрэн тодорхойлж, улмаар үр дүнг зорилго, хүлээгдэж буй үр дүнд хэр нийцэж буйг шалган баталгаажуулж, асуудал, алдаа гарсан тохиолдол бүрт шийдвэрлэх хэрэгтэй.
МЭДЭЭЛЛИЙН СИСГЕМ БА БАГЦ МЭДЭЭЛЭЛ
Мэдээллийн систем нь мэдээллийг тодорхой зорилготойгоор, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхой дүрэм, аргачлалаар боловсруулж, төрөл бүрийн хэлбэрээр гаргадаг гэдгийг бид өмнөх хичээлээс мэдэх болсон. Иймээс мэдээллийн системээр боловсруулж буй мэдээлэл нь багц мэдээлэл байна гэсэн дүгнэлтийг хийж болох нь.
Жишээ. Төрсний буртгэлийн мэдээлэл
Улсын бүртгэлийн мэдээллийн систем нь дараах дэд системүүдээс бүрдэнэ. Үүнд:
1. Иргэний бүртгэлийн систем;
2. Хуулийн этгээдийн бүртгэлийн систем;
3. Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн систем;
4. Архивын систем.
Эдгээрээс иргэний бүртгэлийн системийг авч үзье. Уг систем нь дараах бүртгэлүүдийг хийж, улсын хэмжээний иргэний бүртгэлийн мэдээллийг нэгтгэн батовсруулж, холбогдох тайлан мэдээг гаргадаг. Үүнд:
Шинээр төрсөн хүүхдийг бүртгэх;
Иргэний үнэмлэх олголтыг (шинээр авсан, хүчингүй болгосон) бүртгэх; Хүүхдийн үрчлэлтийг бүртгэх;
Гэрлэлтийг (гэрлэсэн, гэрлэлт сэрг-ээсэн, цуцлуулсан) бүртгэх; Эцэг тогтоолголтыг бүртгэх; • Шилжилт, хөдөлгөөний бүртгэх; Нас баралтыг бүртгэх;
Овог, эцгийн нэр, нэрийн өөрчлөлтийг бүртгэх; Монгол улсын харьяатаас гарсан, харьяат болсныг бүртгэх.
Элгээр бүртгэлийг хийснээр манай улсын нийт иргэний мэдээлэл нэг санд төвлөрөн хадгалагдана. Түүнчлэн уг систем нь манай улсад байнга оршин суугаа болон гэрээгээр ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг бүртгэдэг. Мэдээллийн системд бүртгэгдэж байгаа дээрх бүртгэлүүд нь багц мэдээлэл болно. Тухайлбал, шинээр төрсөн хүүхдийг бүртгэхдээ шинээр регистрийн дугаар олгоод төрүүлсэн эцэг эхийн овог нэр, регистрийн дугаар (мэдээллийн эх сурвалж нь эцэг эхийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн баталгааны хуулбар болно), хүүхдийн овог нэр (мэдээллийн эх сурвалж нь хорооны засаг даргаар цохуулсан эцэг эхийн өргөдөл болно), хүүхдийн төрсөн огноо, төрсөн газар (мэдээллийн эх сурвалж нь төрөхөөс өгсөн, төрөх газрын тамгатай, төрсөн эхийн нэр бичигдсэн хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, харин хүүхэд гэртээ төрсөн бол төрөлтийг мэдэх 3-аас доошгүй гэрчүүдийн бичгээр гаргасан нотолгоо) зэргийг бүртгэнэ. Эдгээр нь нэг хүүхдийн тухай, бас өөр хоорондоо холбоотой мэдээлэл тул нэг багц мэдээлэл болно. Энэхүү багц мэдээлэл нь бүрэн, бас үнэн болохыг дээрх баримт бичгүүдээс гадна хүүхэд эрүүл бойжиж байгаа өрхийн эмчийн тодорхойлолт, мөн өмнө нь бүртгүүлж байгаагүйг гэрчлэх "торсний гэрчилгээгүй" гэсэн лавлагаа зэргээр баталгаажуулна.
Нэг мэдээллийн систем олон тооны багц мэдээлэлтэй холбоотой байж болох ба энэ тохиолдолд тэдгээр багц мэдээлэл өөр хоорондоо ямар нэгэн байдлаар уялдаа холбоотой байдаг. Тухайлбал, бидний жишээ болгон авсан иргэний бүртгэлийн системийн хувьд хүүхдийн үрчлэлтийн багц мэдээлэл нь хүүхдийн төрсний бүртгэлтэй, үрчилж авч буй хүмүүсийн иргэний бүртгэл, цаашилбал тэдний гэрлэлтийн бүртгэлтэй холбоотой. Шилжилт хөдөлгөөний бүртгэл, нас баралтын бүртгэл, овог нэрээ өөрчилсөн бүртгэл зэрэг нь бүгд иргэний бүрггэл дээр суурилдаг.
Дүгнэлт
• Мэдээллийн системд оруулсан, боловсруулж байгаа, боловсруулагдсан мэдээлэл нь тодорхой хүн, эд юмс, бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай холбоотой учраас багц мэдээлэл байна.
• Мэдээллийн системд ашиглаж буй дурын өгөгдөл, мэдээлэл нь багц мэдээлэл буюу түуний нэг хэсэг нь байна.
• Багц мэдээллийг бүрэлдүүлж буй өгөгдөл, мэдээлэл бүр тодорхой утгыг илэрхийлж, өөр хоорондоо давхцахгүй, агуулгын хувьд уялдаа холбоотой байна.
• Мэдээллийн систем дэх багц мэдээллийн агуулга, бүтэц нь мэдээллийн системийн зориулалт, үйл ажиллагаатай нягт холбоотой байна. Мэдээллийн систем дэх багц мэдээлэл нь өгөгдлийн санд хадгалагдаж, түүний бүтцийг тодорхойлно.
Мэдээллийн систем дэх багц мэдээлэл нь бүрэн, алдаагүй, үнэн зөв байх шаардлагатай.
• Мэдээллийн систем нь түүнд оруулж буй багц мэдээллийн анхан шатны хянаптыг программын аргаар хянах боломжгой байна. Жишээлбэл, регистрийн дугаарын нийт оронгийн тоо болон эхний 2 орон тэмдэгт байхыг, сурагчийн дүн 100 онооноос ихгүй байхыг, үйлдвэрлэсэн талхны тоо 3.7 ширхэг гэх мэт бутархай тоо биш байхыг шалгана гэсэн үг.
• Нэг мэдээллийн систем өөр хоорондоо холбоотой олон тооны багц мэдээлэлтэй ажилладаг байж болно.
Мэдээллийн систем дахь багц мэдээллинн загвар
Багц мэдээллийг боловсруулах ба дүрслэх тогтсон тодорхой арга баййаггүй. Энэ нь багц мэдээллийг төрөл бүрийн эх үүсвэрээс нэгтгэн цуглуулж, нэг болон түүнээс дээш тооны технологи ашиглан боловсруулсан, төрөл бүрийн хэлбэрээр илэрхийлсэн мэдээллүүдээс бүрдүүлдэгтэй холбоотой. Иймээс тавьсан зорилго, багц мэдээллийн агуулга ба онцлог, иж бүрдэлд буй мэдээллийн багтаамж, мэдээллийн ашиглалт ба хэрэглээ зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр багц мэдээллийг хэрхэн боловсруулах болон дүрслэхийг шийддэг болохыг бид өмнө үзсэн.
Бидний өдөр тутмын амьдралд олон төрлийн мэдээллийн систем ашиглагддаг. Тэдгээрийг нийтлэг чиг үүргээр нь сургуулийн, банкны, цаг бүртгэлийн, эмнэлгийн мэдээллийн систем гэж ангилдаг. Үнэхээр иргэний бүртгэлийн багц мэдээллийг боловсруулах үйл ажиллагаа нь банкны төлбөр тооцооны мэдээллийн боловсруулалтаас өөр байх нь ойлгомжтой. Харин тодорхой нэг мэдээллийн системийг ашиглаж буй байгууллагуудын хувьд (жишээлбэл, банкны системүүдийг арилжааны банкууд ашиглана) үйл ажиллагаанаас хамааран онцлог шинжтэй тул боловсруулах мэдээллийн төрөл, багтаамж өөр байна. Энэ нь мэдээллийн агуулга, боловсруулах дүрэм, ашиглалт өөр байдагтай холбоотой буюу үйл ажиллагааны чиг үүрэг нь адилхан хэдий ч мэдээллийн системийн тусламжтай явагдах үйл ажиллагаа, боловсруулах мэдээллийн багтаамж зэрэг нь өөр байж болно гэсэн үг. Жишээ нь ХААН, Голомт, Хадгаламж банкуудын мэдээллийн систем нь өөр өорийн онцлогтой байна.
Мэдээллийн системээр багц мэдээллийг боловсруулж, хадгалах нь
Багц мэдээллийг боловсруулах үйл ажиллагааг сэргээн саная. Үүнд, тодорхойлсон зорилгын дагуу багц мэдээллийн иж бүрдэлд орох мэдээлэл, түүний агуулга, төрөл, уялдаа холбоог тодорхойлж, холбогдох эх үүсвэрээс цуглуулж, эмх иэгцтэй хэлбэрт оруулна. Мэдээллийг бүрэн, гүйцэд, баталгаатай болох хүртэл тэдгээрийг цуглуулах ба эмх цэгцтэй хэлбэрт оруулах үйлдлүүдийг давтан гүйцэтгэнэ. Бүрэн, гүйцэд, баталгаатай болсон мэдээллийг тодорхойлсон дүрэм, аргачлал, технологийн дагуу боловсруулна. Улмаар мэдээллийн боловсруулалтад дүн шинжилгээ хийж, тавьсан зорилгод хүрэх шаардлагыг хангасан эсэхийг шалгана. Энэ үйлдлийг шаардлага хангах хүртэл давтана.
Мэдээллийн системээр багц мэдээллийг боловсруулах загварыг одоо авч үзье. Өмнө нь бид багц мэдээлэл үүсгэх зорилгод үндэслэн багц мэдээллээ тодорхойлон цуглуулж боловсруулаад, улмаар үр дүнд шинжилгээ хийж байсан бол энэ үйлдэл мэдээллийн системийн тухайд урвуу шинжтэй байна. Учир нь бид мэдээллийн системийг байгаа мэдээллээ боловсруулах зорилгоор хөгжүүлдэггүй, хэрэгцээт мэдээллээ гарган авахын тулд хөгжүүлдэг хэмээн үзсэн.
Мэдээллийн системээр багц мэдээллийг боловсруулах загвар
1. Байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр мэдээллийн системээр боловсруулагдан гарах хэрэгцээт мэдээллийг тодорхойлно. Энэ нь мэдээллийн системийн гаралт болно.
2. Тэдгээр мэдээллийг багц мэдээлэл болгон ангилна.
3. Багц мэдээлэл тус бүрийн иж бүрдэлд орох мэдээлэл, түүний агуулга, төрөл, уялдаа холбоог тодорхойлно.
4. Багц мэдээлэл тус бүрийн дурслэгдэх хэлбэр (хүснэгг, бүдүүвч, бичвэр гэх мэт)-ийг тодорхойлно.
5. Багц мэдээлэл тус бүрийг үүсгэх дүрэм, үйлдэл (процесс), тэдгээрийн дарааллыг тодорхойлно.
6. Багц мэдээллийг үүсгэхэд шаардагдах анхдагч өгөгдөл, мэдээллийн агуулга. төрөл, уялдаа холбоог тодорхойлно. Анхдагч өгөгдөл мэдээлэл нь багц мэдээлэл буюу багц мэдээллийг бүрдүүлэгч мэдээлэл байна. Энэ нь мэдээллийн системийн оролт болно.
Дүгнэлт
• Мэдээллийи системээр үүсгэгдсэи, хэрэглэгч ашиглахад бэлэн мэдээлэл нь багц мэдээлэл байх буюу багц мэдээллийн тодорхой хэсэг байна.
• Мэдээллийн системд багц мэдээллийг боловсруулах үйл ажиллагаа нь тухайн мэдээллийн онцлогоос хамааран өөр өөр дүрэм, үйлдэл, үйлдлийн дарааллаар (нийлбэр олох, эрэмбэлэх, дундаж утга олох, тодорхой дүрмээр тооцоолол хийх гэх мэт) дамжин хэрэгжинэ.
Мэдээллийн систем багц мэдээллийг өгөгдлийн сангийн нэг буюу хэд хэдэн хүснэгтэд бичлэг байдлаар хадгална.
• Мэдээллийн системд оруулж байгаа өгөгдөл мэдээлэл нь багц мэдээлэл буюу багц мэдээллийг бүрдүүлэгч мэдээлэл байна.
No comments:
Post a Comment