Sunday, October 20, 2019

Assembly code and machine code

What is Assembly code and machine code?

Computer memory can be referred to directly using machine code or assembly code.
This can have many advantages to program developers or when carrying out troubleshooting.

Thursday, December 19, 2013

Small basic

TextWindow.WriteLine("Sain bn uu ?")



TextWindow.Title = "Medeelel zui VI“
TextWindow.ForegroundColor = "Green"
TextWindow.Write("6 dugaar bvleg : ")
TextWindow.WriteLine("Algorithm, programmchlal")

Tuesday, December 10, 2013

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ - 10 анги

1. Ерөнхий боловсролын нэгэн дунд сургууль өөрийн үйл ажиллагаандаа Surguuli 5.0 системийг шинээр нэвтрүүлжээ. Үүний тулд нэвтрүүлэхийн тулд сургуулийн захиргаанаас нийт багш ажилтнууддаа зориулан шинэ системийг ашиглах талаар сургалт зохион байгуулж, сурагчид болон эцэг эхчүүдэд танилцуулга хийв. Уг системийг боловсруулсан компанийн ажилтнуудын тусламжтайгаар багш ажилтнууд нийт сурагчдынхаа мэдээллийг Surguuli 5.0 системд бүрэн оруулав. Ийнхүү шинэ системийг сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр багш нар сурагчдын ирц, сурлагын дүнгээ системд тухай бүр оруулдаг, харин эцэг эхчүүд тэдгээр мэдээллийг интернэт сүлжээгээр дамжуулан системээс шууд авдаг болжээ.

Wednesday, December 4, 2013

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИИГ ХӨГЖҮҮЛЭХ

Байгууллага өөрийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаандаа нэг буюу хэд хэдэн мэдээллийн системийг ашигладаг болохыг бид мэдэх болсон тул "байгууллага өөрийн хэрэгцээ шаардлагын дагуу мэдээллийн системийг тодорхой зорилгын дор хөгжүүлдэг буюу худалдан авч ашигладаг" гэсэн дүгнэлтийг хийж болно. Тухайлбал, дунд сургуулиуд сургуулийнхаа болон сургалтын үйл ажиллагаагаа дэмжих, багш, сурагчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах, анги танхим, компьютер техник хэрэгсэл зэцэг сургалтын нөөцийг үр ашигтай бөгөөд оновчтой хуваарилах зорилгоор сургуулийр мэдээллийн системийг ашиглана. Харин арилжааны банкууд өөрийн харилцагч, үйлчлүүлэгчид болон үйлчилгээнийхээ нэгдсэн бүртгэлийг хөтлөх, дотоодын болон банк хоорондын төлбөр тооцоог удирдан зохицуулах, арилжаа гүйлгээг шуурхай хийх зорилгоор банкны мэдээллийн системийг ашигладаг.

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ - 11 анги

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ
эдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн хөгжил нь бидний амьдралын хэв маяг, хандлага, ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, бид ч тэдгээр өөрчлөлт, тэр дундаа шинэ технологийн хэрэглээнд улам бүр дасан зохицсоор байна. Олон зууны туршид хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр нь цаасан дээр хичээнгүйлэн бэхээр бичдэг захидал байсан. Тэгвэл өнөөдөр үзэг цаас нийлүүлэн захидал бичихийн оронд гар утаснаасаа зурвас илгээх, эсвэл компьютерийн ард суугаад цахим шуудан илгээх төдий алба, амины бүхий л ажлаа амжуулах болсон байна.

Wednesday, November 27, 2013

Мэдээллийн технологи. Мэдээллийн систем

Мэдээллийн технологи (IT) гэж юу вэ?
Мэдээллийн технологи буюу IT (Information Technology) гэдэг нь:Компьютерт суурилсан мэдээллийн системд (Computer-based information system) мэдээлэлтэй хэрхэн ажиллах вэМөн энэ мэдээллийн системийг өөрийг нь хэрхэн хөгжүүлэх вэ
Computer science нь компьютерын техникийн математик-логик үндэс, компьютерын бүтэц зохион байгуулалт, ажиллах зарчмыг судална.  гэсэн үндсэн асуудлуудыг авч үздэг сургалт, судалгаа, технологийн салбар юм. Энд дурдсан мэдээллийн системийг өөрийг нь хөгжүүлэх тухай асуудлыг авч үздэг дэд салбарыг компьютерын шинжлэх ухаан (computer science) гэнэ

Wednesday, November 13, 2013

Компьютерийн тухай

Компьютерийн тухай
.Компьютерт суралцахын тулд юуны өмнө түүний хэрэглээний зах зээл, бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн ажиллагааны онцлог, үүрэг зориулалт, холболтын талаар авч үзэх шаардлага зүй ёсоор үүснэ.
Мэдээлэл харилцааны технологийн үндсэн ойлголт
Mэдээллийн технологи
Мэдээллийн бүтээгдэхүүн үүсгэж байгаа мэдээллийн процесс, хэрэгсэл ба арга замуудыг мэдээллийн технологи гэнэ.