2. Сурагч Бямбаа 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авав. Иймээс аав, ээжийнхээ хамтаар Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх болов. Бүртгэлийн ажилтан Бямбаагаас асуулт асууж, хариултыг компьютерт шууд шивж оруулаад нэгэн төхөөрөмж дээр түүний хурууны хээг авав. Дараа нь Бямбаагийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргаж, гарын үсэг зуруулаад иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн тухай баримт өгөв. Уг баримт дээр Бямбаагийн регистрийн дугаар, олон оронтой тоо бүхий зураасан код (баркод) байлаа. Түүнчлэн "бүртгэлийн баталгаажилтыг www.registrationmongolia.com хаягаар хандан интернэтээр шалгаж болно" гэсэн байв. "Иргэний шинэчилсэн бүртгэлд иргэн бүр хамрагдсанаар манай улсын иргэний бүртгэлийн мэдээллийн сан шинэчлэгдэж, төрөөс үзүүлэх үйлчилгээ бидэнд улам ойртох болно" гэж аав нь Бямбаад тайлбарлав. Мөн хүний биеийн давтагдашгүй өгөгдөл болох гарын хурууны хээг бүртгэлд оруулсан учраас бидний байнгын оршин суугаа газрын бүртгэл баталгаажиж, цаашид хувь хүний мэдээлэл давхцах асуудал гарахгүйгээрээ ихээхэн ач холбогдолтой гэв.
3. Сургуулийн номын сан багш сурагчдад үйлчилгээ үзүүлэхдээ номын сангийн мэдээллийн системийг ашигладаг. Энэ систем нь номын бүртгэлийн мэдээллийг төвлөрүүлэн хадгалж удирдах, сурагчдад үйлчилгээг шуурхай хүргэх, номын сангийн ажилтан ах, эгч нарын өдөр тутмын уйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг олон талын ач тустай.
4. Бямбаагийн аав ээж гэртээ компьютер ашиглан хэрэглэсэн цахилгаан болон утасныхаа төлбөрийг төлж, бараа бүтээгдэхүүн захиалдаг, тэр ч бүү хэл Бямбаад гар утасны нэгж худалдан авч өгдөг байна. Бямбаа компьютерээс яаж бараа захиалж, төлбөр тооцоогоо хийдгийн учрыг нэг л ойлгодоггүй байв. Харин өнгөрсөн жил мэдээлэл зүйн хичээлийг судалснаар цахим худалдааны хамгийн энгийн хэлбэр болох интернэт дэлгүүрээр хэрхэн цахим арилжаа хийхийг мэдэх болсон.
Өнеөдөр бидний өдөр тутмын ажил, амьдралын хэмнэл компьютер, интернэт, харилцаа холбооноос шууд хамааралтай болжээ. Үүнд: номын сан, банкаар үйлчлүүлэх, онгоц ба галт тэрэгний тасалбар захиалах, дэлгүүрээс худалдан авалт хийх зэргээр хаа сайгүй ашиглаж байна. Тэгвэл энэ бүхний цаана байгаа гол цөм нь юу вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Энэ бүхний гол цөм бол мэдээллийн систем юм. Мэдээллийн систем (Information System) гэж юу болох, ямар бүтэцтэй, хэрхэн ажилладаг, ямар бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтох, бидний өдөр тутмын амьдралд хэрхэн ашиглагддаг, бас яаж нөлөөлдөг талаар судлахаас өмнө систем (system)-iwH талаар авч үзье.
Систем
Бид физикээс нарны систем, химиэс үелэх систем, биологиос мэдрэлийн систем, түүхээс нийгмийн тогтолцоо, улс төрийн тогтолцоо гэх мэтээр "систем" буюу "тогтолцоо" гэдэг үгтэй танил болсон. Систем гэдэг үгийг монгол хэлнээ "тогтолцоо" хэмээн ашигладаг ч бид цаашид "систем" гэж томьёолох болно. Дэлхий дээрх амьдралыг өөр хоорондоо харилцан холбоо бүхий байгалийн болон хүний гараар бүтээгдсэн төрөл бүрийн системүүдийн нэгдэл, асар том сүлжээ хэмээн ойлгож болно. Бид өөрсдөө гэхэд л биологи, нийгэм, эдийн засаг зэрэг олон тооны системүүдээс тогтох нэгэн том сүлжээнд оршиж буй бие даасан дэд систем болно.
Системийг төрөл бүрээр тодорхойлдог. Тухайлбал, Wikipedia http://www.wikipedia.org интернэтийн тайлбар толь бичигт "Систем нь өөр хоорондоо харилцан холбоотой буюу харилцан хамааралтай нэгжүүдийн цуглуулга. Харин дэд систем гэдэг нь ямар нэгэн системийн хэсэг болж буй систем юм" хэмээн тодорхойлжээ.
Систем нь өөр хоорондоо харилцан холбоотой хэсгүүдийн иж бүрдэл. Систем бүр бие биеэсээ хамаарсан, уялдаа холбоотой элементүүд, дэд системүүдээс тогтож, хүрээлэн буй орчноосоо өгөгдөл, мэдээлэл хүлээн авч, өөрийн төлөв байдлыг илэрхийлдэг. Дурын систем нь өөртөө дэд хэсгүүд буюу дэд системүүдийг агуулсан нийлмэл бүтэцтэй байж болохоос гадна өөрөө том системийн бүрэлдэхүүн хэсэг байж болно.
Системийг хүрээлж буй орчинг системийн орчин гэнэ. Аливаа систем нь хүрээлэн буй орчинтойгоо байнга харилцан үйлчлэлцэж байдаг төдийгүй үилчлэх орчноосоо хамааран байнга хувьсан өөрчлөгддөг. Системийн онолын үүднээс системийг орчинтойгоо харилцаж буй байдлаар нь нээлттэй ба хаалттай гэж хуваадаг. Орчинтойгоо ямар нэгэн байдлаар харилцаж буй системийг нээлттэй, ямар ч харилцаа, холбоо байхгүй бол хаалттай систем гэнэ. Аливаа систем нь өөрийнхөө орчинд суурилан оршин тогтнодог учраас орчинтойгоо ямар ч харилцаа холбоогүйгээр оршин тогтнох боломжгүй. Иймд хаалттай системийг зөвхөн лабораторийн орчинд бий болгодог. Тэгэхээр биднийг хүрээлэн буй бүх системүүд нээлттэй систем болно.
Уламжлалт байдлаар системийг оролт (input), боловсруулалт буюу өөрчлөх үйл ажиллагаа (processing), гаралт (output) гэсэн үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс тогтдог хэмээн үздэг. Систем нь оролтыг тодорхой байдлаар боловсруулан гаралт болгон хувиргадаг.
Мэдээллийн систем
. Систем гэсэн ойлголтыг мэдээлэл зүйн шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг. Тухайлбал, компьютерийн тоног төхөөрөмжийн хэсэг, эсвэл хэрэглээний тодорхой бодлогыг шийдвэрлэх программ хангамжийг систем хэмээн үзэж болно. Биднийг хүрээлэн буй, хүний гараар бүтээгдсэн системүүдийн нэг төрөл нь мэдээллийн систем бөгөөд бусад системүүдээс ялгарах гол онцлог нь зөвхөн өгөгдөл мэдээлэлтэй ажиллаж, боловсруулдаг. Тэгэхээр мэдээллийн систем нь мэдээллийг цуглуулах, хадгалах, боловсруулах, хайх, дүрслэн гаргах, улмаар дэвшүүлсэн бодлого, асуудалд дүн шинжилгээ хийх болон мэдээллийн шинэ бүтээгдэхүүнийг гаргахад тусалдаг байна. Мэдээллийн системд ашиглагддаг үндсэн техник төхөөрөмжийг персональ компьютер хэмээн хэлж болно.
Мэдээллийн систем гэдэг нь технологи, хүн, харилцаа хопбоо болон мэдээллийг цуглуупах, дамжуулах, хадгалах, сэргээх, дүрлэх үйл ажиллагаа буюу процессуудын нэгдэл юм
Мэдээлл ийн системийг тодорхой зорилго, хэрэгцээ, шаардлагад зохицуулан хөгжүүлэн ашигладаг. Тухайлбал:
- Сургуулийн сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах, сургалтын нөөцийг (анги танхим, сургалтын хэрэгсэл гэх мэт) үр ашигтай бөгөөд оновчтой хуваарилах, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг бий болгон тэднийг өөр хоорондоо шуурхай харилцах боломжийг бүрдүүлэх, мэдээллээр шуурхай хангах зорилгоор сургуулийн мэдээллийн систем;
- Иргэн бүрийг төвлөрсөн мэдээллийд санд бүртгэх, тэднийг нийгмийн халамж, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжоор хангах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох ба хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор иргэний бүртгэлийн систем;
- Хадгаламж эзэмшигч, харилцагч, зээлдэгч, үйлчлүүлэгчийн талаарх болон үйлчилгээний нэгдсэн бүртгэлийг хөтлөх ба удирдан зохион байгуулах, банкны дотоод болон гадаад гүйлгээ, төлбөр тооцоог удирдан зохицуулах, санхүүгийн төрөл бүрийн тооцоолол хийх, тайлан мэдээ гаргах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, банкны өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих зорилгоор банкны мэдээллийн систем;
- Бараа бүтээгдэхүүний борлуулалт ба түгээлтийн салбарт бараа бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх, захиалга авах ба гүйцэтгэх, төлбөр тооцоог бүртгэх, нөөцийг хуваарилах, үйл ажиллагааны шуурхай бөгөөд өндөр бүтээмжтэй байдлыг хангах, үйл ажиллагааг үр дүнтэй төлөвлөх, тайлан мэдээ гаргах зорилгоор борлуулалт, түгээлтийн систем;
- Боловсролын салбарт бүртгэлийн цахим системийг нэвтрүүлэх, төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгэх, шалгалтын дүнг цаг тухайд мэдээлэх, баримт бичгийг бүрдүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг хялбар бөгөөд шуурхай болгох, эцэг эхчүүдэд чирэгдэлгүйгээр үйлчлэх, боловсролын болон банкны (шалгалт өгөх хүн бүр бүртгэлийн хураамж төлдөг) үйл ажиллагаанд ачаалал үүсгэхгүй байх зэрэг зорилгоор элсэлтийн өрөнхий шалгалтын бүртгэлийн онлайн систем (тухайлбал манай улс litlp //www.nnc.mn онлайн системийг ашигладаг);
- Интернэт, үүрэн холбоо зэргээр дамжуулан хүмүүст бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг цаг хугацаа болон орон зайнаас үл хамааран худалдах, солилцох, худалдан авах зорилгоор интернэт гэх мэт цахим худалдааны системүүдийг тус тус хөгжүүлэн ашиглаж байна.
Мэдээллийн системийг түүний орчноос тусад нь авч үзэх боломжгүй бөгөөд мэдээллийн систем өерөө бусад системүүдтэй харилцан хамааралтай байх нь түгээмэл тул нээлттэй систем болно. Мэдээллийн систем нь тодорхой зорилгоор хүний гараар бүтээгдсэн, компьютерийн технологи ашигладаг систем мөн. Иймээс мэдээллийн системийг мэдээлэл боловсруулдаг "хүн-компьютер"-ийн систем хэмээн ойлгож болно. Системийн үр дүн буюу гаралт нь мэдээлэл байх бөгөөд байгууллага, хүмүүст асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад тусалдаг.
Мэдээллийн системийн үндсэн үйл ажиллагаа
Мэдээллийн системд дараах үйл ажиллагаа (процесс) хийгдэнэ. Үүнд:
- Мэдээллийг гадаад болон дотоод эх үүсвэрүүдээс оруулах;
- Оруулсан мэдээллийг хувиргах буюу боловсруулах, тохиромжтой хэлбэрээр дүрслэн харуулах;
- Оруулсан мэдээлэл болон боловсруулалтын үр дүнг хадгалах; Хэрэглэгч хүмүүс болон бусад системүүдэд мэдээллийг гаргах.
Системд өгөгдөл оруулах
Мэдээллийн системийг оролтгүйгээр төсөөлөх боломжгүй гэдгийг бид мэдэх болсон. Системд өгөгдөл оруулах үйл ажиллагааг өгөгдлийн оролт гэж нэрлэдэг.
Жишээлбэл, дунд сургуулиудад ашиглаж буй мэдээллийн систем нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулахад туслах төдийгүй сургуулийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэн хадгалдаг. Үүнд, сурагч та бүхний талаарх үндсэн мэдээлэл (ургийн овог, овог нэр, төрсөн огноо, хүйс, гэрийн хаяг гэх мэт)-ийг компьютерийн гараас системд шивж оруулах нь өгөгдөл оруулах үйл ажиллагааны гол арга болно. Системд өгөгдлийг оруулахдаа компьютерийн гараас гадна хэвлэмэл маягт болон бусад хэлбэрт байгаа өгөгдлийг тусгай төхөөрөмж ашиглан оруулж болно. Бидний өдөр [утмын амьдралд хамгийн түгээмэл тохиолддог өгөгдөл оруулалтын жишээ бол дэлгүүрийн кассанд ашигладаг бараа бүтээгдэхүүний шошго дээрх баркод (too бүхий босоо зураасан код)-ыг уншдаг тусгай зориулалтын төхөөрөмж юм. Мөн банкны карт уншигч төхөөрөмж болох ATM машинд картаа уншуулах нь системд өгөгдөл оруулж байгаагийн бас нэг жишээ юм. Мэдээллийн системд өгөгдөл зөв оруулж буй эсэхийг компьютерийн дэлгэцнээс шууд харж, оруулж байгаа өгөгдлөө хянах боломжтой. Оролтын төрөл бүрийн төхөөремжийг шиигласнаар мэдээллийн системд өгөгдөл оруулах үйл ажиллагаа илүү хялбар, шуурхай болж, өгөгдөл оруулах явцад гарах алдаа багасч, үйл ажиллагааг хөнгөвчилдөг.
Өгөгдлийг мэдээлэл болгон боловсруулах
Өгөгдлийг гол төлөв тооцоолох, харыдуулах, эрэмбэлэх, ангилах, нэгтгэх, нийлбэр олох зэрэг үйл ажиллагааны үр дүнд боловсруулдш. Эдгээр үйл ажиллагааг өгөгдөл боловсруулалт гэх бөгөөд ингэснээр өгогдөл нь шууд ашиглах боломжтой хэрэгцээт мэдээлэл болон,хувирдаг. мэдээллийн систем дэх аливаа өгөгдөл зөв, чанартай байх ёстой. Мэдээллийн системд байгаа дурын өгөгдлийн чанар нь тэдгээрийг засварлах, байнга шинэчлэх үйл ажиллагааны үр дүн байдаг. Жишээлбэл, дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын талаарх өгөгдөл нь:
1) Борлуулалтын нийт үнийн дүнд нэмэгдэнэ;
2) Хөнгөлөлт үзүүлэх стандарттай харьцуулагдаж, хөнгөлөлт эдлэх эсэхийг тодорхойлно;
3) Бараа бүтээгдэхүүнийг бүртгэсэн тусгай дугаарыг үндэслэн системд эрэмбэлнэ;
4) Бүтээгдэхүүний ангилалд (хүнс, гэр ахуйн бараа, бэлэг дурсгал, спортын бараа гэх мэтээр) хуваана;
5) Дэлгүүрийн борлуулалт хариуцсан менежер ба холбогдох ажилтнуудыг төрөл бүрийн ангиллын бараа бүтээгдэхүүний талаарх нэгдсэн тайлан мэдээллээр хангана;
6) Дэлгүүрийн борлуулалтын мэдээг тухай бүрт эцсийн байдлаар шинэчлэн гаргана.
Дээр дурдсан үйл ажиллагааны үр дүнд өгөгдлийн чанар хангагдсанаар дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагаа улам боловсронгуй болно.
Мэдээллийн бүтээгдэхүүнийг гаргах
Мэдээллийн системийн үндсэн зорилтуудын нэг бол байгууллага, хүмүүст хэрэгцээтэй мэдээлэл, мэдээллийн бүтээгдэхүүнийг боловсруулан гаргах явдал юм. Мэдээллийн бүтээгдэхүүн гэдгийн дор та бидэнд видео, аудио, мультимедиа болон хэвлэмэл байдлаар системээс өпч буй бүх төрлийн мэдээлэл болох зурвас (мессеж), тайлан, маягт, график дүрслэл зэргийг ойлгоно. Жишээлбэл, захирал сургуулийн үйл ажиллагааг видео бичлэгээр (энэ тохиолдолд сургуульд видео камер суурилуулсан байх шаардлагатай) хянах, боловсруулсан мэдээллийг суурин болон гар утсаар системээс хүлээн авах, улирлын дүнгийн тайлан мэдээг хэвлэмэл хэлбэрээр авах зэрэг болно.
Аливаа мэдээллийн систем нь оруулсан өгөгдлийг боловсруулан мэдээллийн бүтээгдэхүүн буюу боловсруулсан мэдээллийг гаргадаг. Мөн өөрийн төлөв байдлаа илэрхийлдэг. Иймээс системээс хэрэглэгчдэд өгөх аливаа өгөгдөл мэдээллийг системийн гаралт гэж үзнэ. Гаралт нь хэвлэмэл хэлбэртэй байхаас гадна цахим, аудио, видео, вэб зэрэг олон хэлбэртэй байж болно.
Зарим тохиолдолд егөгдлийг эцсийн байдлаар хэрэглэх, ашиглахаас өмнө боловсруулах шаардлагатай байдаг бол зарим тохиолдолд мэдээллийн системийн өгөгдлийн санд хадгалаж буй мэдээллийг ямар ч боловсруулалтгүйгээр, эсвэл бага зэрэг боловсруулалт хйисний үндсэн дээр гаралт болгон ашиглах нь бий. Аливаа гаралт нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, тэдэнд ойлгомжтой, үрашигтай, төлөвлөгдсөн цагхугацаандтодорхойдавтамжтайгаар гардаг байх, ингэхдээ гаралтын оновчтой бөгөөд үр ашигтай аргыг ашигласан байх нь чухал. Мэдээллийг гаргах аргаасхамааран гаралтад шаардагдах техник хэрэгслийг сонгодог. Тухайлбал, мэдээллийг цаасан дээр хэвлэмэл байдлаар гаргахад хэвлэгчийг (принтер), их хэмжээний ижил мэдээллийг олон тооны хүлээн авагчдад хэвлэмэл хэлбэрээр хүргэх тохиолдолд олшруулан хувилагч төхөөрөмжийг, мздээллийг шууд харуулах тохиолдолд компьютерийн дэлгэц ба проектор, аудио гаралтад чанга яригч, цахим гаралтад цахим шуудан, вэб' факс болон харгалзах программ ба техник хангамжуудыг ашиглана. Гаралтын технологиуд нь хурд, үнэ, уян хатан чанар, гаргах мэдээллийн төрөл, хадгалалт, сэргээлт зэрэг боломжуудаар ялгаатай.
Том хэмжээний мэдээллийн систем нь олон тооны хэрэглэгчдэд өөр өөр зорилгоор үйлчилдэг тул тодорхой хэрэглэгч, эсвэл бүлэг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гаралтыг боловсруулдаг. Иимд системийн аливаа гаралт нь хэрэглэгчид цаг тухай бүр алдагдалгүй хүрч байх шаардлагатай. Гаралтыг өндөр түвшинд боловсруулсан байсан ч хэрэглэгчиддээ хэрэгтэй цагт нь хүрч чадахгүй л бол тухайн гаралтын ач холбогдол буурч, үр ашиггүй, хэрэцээгүй мэдээлэл болон хувирч болно. Хэрэглэгч хэрэцээт мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүйгээс эрхэлсэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй болох, буруу шийдвэр
Iгаргах, шиидвэр гаргах үйл ажиллагаа хойшлогдох зэрэг сөрөг асуудлууд гарч болно.
Өгөгдлийг хадгалах
Мэдээллийн системийн гол хэсэг бол өгөдлийн сан юм. өгөдлийг хэрэглэгчийн хүссэн үед хандан ажиллахад бэлэн байлгахаас гадна сайн охион байгуулсан байх шаардлагатай. Иймээс мэдэаплиин сислөмийн өгөгдөл хадгалалтын гол зорилго нь өгөгдөл болон мэдэанмиш омдор |үвшинд үр ашигтай зохион байгуулан хадгалж, ашиглахад бэлэн баилшх явдал юм. Орчин үеийн мэдээллийн системийн өгөгдөл хадгалалт нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Их хэмжээний мэдээллийг найдвартай хадгалах;
- Богино хугацаанд шаардлагатай мэдээллийг хурдан эрж хайх;
- Хэрэглэгчийн хүссэн үед ашиглах мэдээлэл бэлэн байх;
- Өгөгдөл мэдээлэл бүрэн, зөв байх;
- Өгөгдөл хадгалалт үр ашиггай байх;
- Өгөгдлийг нэмэх, шинэчлэх, өөрчлөн засварлах боломжтой байх;
- Өгөгдөл мэдээлэл нь өөр хоорондоо уялдаа холбоотой, нэгдмэл байх;
Өгөгдөл мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр гаргах боломжтой байх. Өгөгдлийн сангийн үндсэн хэсэг нь "өгөгдлийн санг удирдах систем" юм. Энэ нь өгөгдлийн санг үүсгэх, засварлах, шинэчлэх, тайланг боловсруулах боломжийг олгодог Өгөгдл ийн сан нь хэрэглэгчдэд хэрэгцээ шаардлагын дагуу зөвшөөрөгдсөн тодорхой түвшний мэдээлэлд хандах, түүнийг өөрчлөх боломжийг олгодог. Мэдээллийн системийн өгөгдөл хадгалалттай салшгүй холбоотой нэг асуудал бол өгөгдлийн бүрэн бүтэн байдал юм. Программ болон техник хангамжид гэмтэл гарах үед өгөгдлийн санд буй бүх өгөгдөл, файлыг сэргээх, нөөцлөх боломжтой байх ёстой. Нөөцөлсөн өгөгдлийг үндсэн өгөгдөл хадгалж буй газраас өөр газарт хадгалах нь илүү аюулгүй, найдвартай байдаг.
Мэдээллийн системийн өгөгдлийн санг үүсгэх, зохион байгуулах, ашиглах, удирдахад тусгай программ хангамжийг ашиглах ба ийм төрлийн программ хангамжийг өгөгдлийн санг удирдах систем (Database Management System) гэдэг. Өгөгдлийн сан нь зөвхөн нэг хүснэгтээс бүрдсэн энгийн хэлбэртэй байж болохоос гадна олон тооны хүснэгтийг өөртөө нэптэсэн нийлмэл бүтэцтэй байж болох тул өгөгдлийн санг удирдах систем нь төрөл бүр байна. Тухайлбал, Улсын төв номын сан, Улаанбаатар хотын номын сан, аймгийн номын сан зэрэг томоохон номын сангуудын мэдээллийн системд өгөгдлийн санг удирдах нийлмэл бүтэцтэй системийг ашигладаг бол дунд сургуулиудад цомхон бүтэцтэй номын сангийн программ ашиглах жишээтэй.
Системийн гүйцэтгэлийг хянах
Мэдээллийн системийн чухал үйл ажиллагаа бол түүний гүйцэтгэлийг хянах үйл ажиллагаа юм. Аливаа мэдээллийн систем нь түүнд тавигдсан стандарт болон бусад шаардлагуудыг бүрэн хангаж буй эсэхийг харуулах үүднээс өөрийн оролт, боловсруулалт, гаралтын төлөв байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ системийн үйл ажиллагааг удирдан зохицуулж тохируулдаг.
Мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд
Мэдээллийн систем өөр өөрийн үүрэг, зориулалт бүхий тодорхой хэсгүүдээс бүрддэг. Тэдгээр хэсгүүд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг тул тус тусдаа бие даан ажиллаж, тодорхой үүрэг гүйцэтгэж чаддаггүй. Бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо хэдий чинээ оновчтой байна, тухайн мэдээллийн системийн үйл ажиллагаа төдий чинээ бүтээмжтэй, үр ашигтай байна. Иймээс мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд болон тэдгээрийн үзүүлэлтийг зөв тодорхойлж, уялдаа холбоог сайн гаргах нь чухал. Мэдээллийн системийг бүрдүүлэгч нь программ хангамж, техник хангамж боловч орчин үед түүнийг мэдээллийн сан, шаардлагатай хүний нөөц, харилцаа холбоо, дүрэм журам болон тэдгээрийг удирдан зохицуулах бодлого зохицуулалтгүйгээр төсөөлөх аргагүй. Программ хангамж бол мэдээллийн системийн гол цөм бүрэлдэхүүн хэсэг юм.
Мэдээллийн систем нь боловсон хүчин, программ хангамж, техник хангамж, өгөгдөл гэсэн үндсэн нөөцүүдтэй байна. Боловсон хүчин буюу хүний нөөцөд мэдээллийн системийг хэрэглэгнид, тухайн системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд орно. Программ хангамжийн нөөцөд үйлдлийн орчин, хэрэглээний болон тусгай зориулалтын программ хангамж; техник хангамжийн нөөцөд компьютер, түүний дагалдах ба нэмэлт төхөөрөмжүүд, сүлжээ, харилцаа холбооны болон бусад тоног төхөөрөмжүүд тус тус орно. Өгөгдлийн нөөцөд мэдээллийн системийн өгөгдөл мэдээллээс гадна тэдгээрийн загвар, мэдлэгийн санг хамруулан ойлгоно. Эдгээр нөөцүүдийн тусламжтай мэдээллийн систем нь өгөгдлийн оролт, өгөгдөл боловсруулалт, өгөгдлийн гаралт, хадгалалт, үйл ажиллагааны хяналт гэсэн үндсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх замаар өгөгдлийг мэдээлэл буюу мэдээллийн бүтээгдэхүүн болгон хувиргах үүргээ биелүүлдэг байна.
Бодлого, зохицуулалт
Мэдээллийн системийг шинээр хөгжүүлэх, сайжруулах болон түүний өдөр тутмын хэвийн% найдвартай гйл ажиллагааг хангах, удирдан зохицуулахад мэдээллийн технологийн бдлого, зохицуулалт шаардлагатай.
Иймээс байгууллага бүр энэ чиглэлийн бодлогын баримт бичгүүд, дүрэм журам, зааврыг боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг. Энэ зорилгоор боловсруулан мөрдөх стратеги төлөвлөгөөнд мэдээллийн системийн өнөөгийн байдалд дүн шинжилг-ээ хийж, шинэ системийг тодорхойлох, үйл ажиллагааг боловсронгуй болгох, бүрэн автоматжуулах зорилтуудыг томьёолж тэдгээрт хүрэхийн тулд авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагаануудыг тусгадаг. Мэдээллийн технологийн зорилго, зорилтуудыг программ хангамж, мэдээллийн сан, өгөгдөл хадгалалт, техник хангамж, сүлжээ, нууцлал, хамгаалалт, аюулгүй байдал, боловсон хүчний нөөц ба чадавхи зэрэг чиглэлээр тодорхойлдог.
Хүний нөөц
Мэдээллийн системийн бүхий л үйл ажиллагаанд хүний нөөц шаардлагатай ба тэдгээр хүмүүсийгхэрэглэгчид болон мэдээллийн системийн мэргэжилтнүүд хэмээн хуваан үзэж болно. Хэрэглэгч гэдгийг "Мэдээллийн системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг буюу хамааралтай байдаг хувь хүн буюу байгууллага", "Мэдээллийн системийг хариуцан ажиллуулдаг буюу шууд харилцдаг хүн (хүмүүс)" хэмээн тодорхойлсон байдаг. Эцсийн хэрэглэгч гэдэг нь мэдээллийн систем, түүгээр боловсруулсан мэдээлэл, мэдээллийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс юм. Мэдээллийн системийн мэргэжилтнүүд гэдэг нь мэдээллийн системийг хөгжүүлдэг болон түүний хэвийн бөгөөд найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг хүмүүс юм. Үүнд, системийн шинжээч, системийн зохиомжлогч, программ хангамжийн чанарын баталгааны шинжээч, туршилтын шинжээч, туршигч, системийн архитекторч, программ зохиогч, оператор, өгөгдлийн сангийн администратор, техникч, сүлжээний администратор, сүлжээний инженер, нууцлал ба аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, сургагч багш, мэдээллийн системийн менежер зэрэг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд ордог.
Өгөгдлийн нөөц
Өгөгдлийг мэдээллийн системийн "түүхий эд" гэж үзэх нь учир дутагдалтай. Харин хэрэглэгчид үр ашигтай ашиглагдахаар удирдан зохион байгуулсан мэдээллийн системийн өгөгдлийн нөөц гэсэн өргөн утгаар авч үзэх хэрэгтэй.
Программ хангамжийн нөөц
Өгөгдөл мэдээллийг боловсруулахад ашиглаж байгаа бүхий л загвар, бүтэц, үйлдлийн систем, хэрэглээний болон тусгай зориулалтын программууд орно. Тухайлбал:
- Компьютерийн үйл ажиллагааг хянах, дэмжих үүрэгтэй үйлдлийн систем гэх зэрэг системийн программ хангамж;
- Хэрэглээний программ хангамж (өргөн хэрэглээний болон тусгай зориулалтын);
- Системийн хэрэглэгчдэд зориулсан үйл ажиллагааны зааварчилгаа. Мэдээллийн системийн чухал хэсэг бол түүний тогтвортой байдлыг
хангахад шаардлагатай дүрэм журмууд юм. Үүнд, мэдээллийг боловсруулах аргачлал, үйлдлүүд, үе шатууд, арга технологиуд орно.
Техник хангамжийн нөөц
Мэдээллийн системийн техник хангамжийн нөөцөд түүнд ашиглагдаж буй бүх физик тоног төхөөрөмж, хэрэгсэл, материалуудыг авч үзнэ. Компьютер, түүний дагалдах болон хэвлэгч, олон үйлдэлт төхөөрөмж зэрэг нэмэлт төхөөрөмжүүд, холбогдох бусад төхөөрөмжүүд ба программ хангамж, аюулгүй байдал ба нууцлалын бодлого, харилцаа холбоо, сүлжээний нөөц орно.
Сүлжээний нөөц нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд: -. Харилцаа холбооны шугам, суурин болон үүрэн холбоо, сүлжээ, мэдээлэл солилцох дүрэм журам
- Харилцаа холбоо, сүлжээний тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд (холболтын кабель утас, хиймэл дагуулын систем гэх мэт) Сүлжээний дэмжлэг (харилцаа холбоо, сүлжээний үйл ажиллагааг шууд дэмжин ажилладаг буюу түүнийг ашигладаг хүмүүс, техник хангамж, программ хангамж болон өгөгдлийн нөөц).
Гэрийн даалгавар
1. Систем болон мэдээллийн системийн гол ялгаа юу вэ?
2. Өгөгдөл боловсруулалтад "боловсруулалт"гэдэг үгийн дор юуг ойлгох вэ?
3. "Мэдээллийн систем нь программ ба техник хангамжаас бүрдэнэ". Энэ тодорхойлолт яагаад хангалтгүй болохыг тайлбарлана уу.
4. Орчин үед байгууллага бүр мэдээллийн системтэй байх ёстой toy? Яагаад?
5. 2011 онд Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэл хийхэд ямар техник хэрэгсэл ашигласныг асууж мэдээрэй. Тэдгээрийг ашигласнаар гарах давуу талууд юу байв? Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсаны ач холбогдол юу вэ? Аав, ээжийнхээ бүртгэлийн баталгаажилтыг интернэтээр шалгана уу.
6. Дэвтэртээ мэдээллийн системийн нөөцүүдийг өөрийн ойлгосноор нэг хүснэгтэд нэгтгэж бичээрэй.
7. Мэдээллийн системийн хэрэглэгч гэж хэнийг хэпдэг вэ?
8. Вебед бүрэн суурилсан үйлчилгээний жишээ гаргана уу? орчин үед бизнес эрхлэгчид веб технологийг өргөнөөр сонгох болсны үшалтгаан юу вэ?
9. Өгөгдөл оруултад хамгийн түгээмэл ашиглаж буй орчин үеийн техник хэрэгслийн жишээ гаргаж, тэдгээрт өгөгдөл оруулах ажиллагааг хэрхэн хялбарчилж буйг тайлбарлана уу?
10. Өгөгдөл оруулалт ба гаралтын нэг төхөөрөмж сонгон авч дэлгэрэнгүй судалгаа хийнэ үү?
11. Хүний гарын хурууны хээ давтагдашгүй өгөгдөл болохын учир шалтгааныг тайлбарлана уу. Интернэтээс гарын хурууны хээний тухай, түүнийг буртгэдэг болон таньж, мэдэрдэг төхөөрөмжийн талаар олж мэдээд хамт олонтойгоо хуваалцаарай. [Мэдээлэл зуй III. "Хайлтын системийн хэрэглээ"]
12. Компьютер ба гэр ахуйн цахилгаан барааны'дэлгүүрт худалдаалагдаж буй өгөгдөл оруулалт ба гаралтын төхөөрөмжүүдийн боломж, үзүүлэлт, үнийг харьцуулан судална уу.
13. Бүх төрлийн мэдээллийн системд байдаг нийтлэг зүйл болон үйл ажиллагаа юу вэ? Жишээ гаргана уу.
14. Өгөгдлийн санг удирдах системийг ямар зорилгоор ашигладаг вэ?
15. Танай сургууль мэдээллийн систем ашигладаг уу? Ашигладаг бол багш, сурагчдын болон сургуулийн үйл ажиллагааны мэдээллийг ямар хэлбэрээр хадгалдаг болохыг судалж мэдээрэй. Ашигладаггүй бол ямар зорилгоор ашиглаж болох, ашигласнаар гарах давуу тал, ач холбогдлыг шүүн хэлэлцээрэй.
16. Сургуулийн номын сангийн систем нэвтрүүлснээс гарах давуу талууд юу вэ? Номын санчийн өдөр тутмын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт орох вэ?
17. Гар утастай хүн бүр утаснаасаа банкны төлбөр тооцоог хийх боломжтой юу?
Мэдээллийн системийн үндсэн төрлүүд
Мэдээллийн системийг бүртгэл, борлуулалт, банк санхүү, эрүүл мэнд, зам тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг тодорхой хэрэщээ шаардлага, үйл ажиллагаанд ашиглах зорилгоор хөгжүүлдэг. Үүнд, иргэний, үл хөдлөх хөрөнгийн зэрэг бүх төрлийн бүртгэлийн мэдээллийн системүүд; хүний нөөцийн, санхүүгийн, үйлдвэрлэлийн автоматжуулалтын, номын сангийн, газрын бүртгэл ба зохион байгуулалтын зэрэг олон системийг дурдаж болно. Эдгээрийг бүртгэл боловсруулалтын систем, удирдлагын мэдээллийн систем, ажлын байрны автоматжуулалтын систем, мэдлэг бүтээх систем, шийдвэр гаргалтыг дэмжих систем, гүйцэтгэлийг дэмжих систем, эксперт систем гэсэн ерөнхий ангилалд хуваадаг.
Мэдээллийн системүүд өөр хоорондоо харилцан холбоотой байж, бие биенээ дэмжин ажилладаг.
Бүртгэл боловсруулалтын систем
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны түвшинд ашигладаг үндсэн систем бол бүртгэл боловсруулалтын систем (Transaction Processing System) юм. Уг систем нь байгууллагын үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэж, хүний гараар гүйцэтгэдэг үйлдлүүдийг автоматжуулж, өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийг богино хугацаанд боловсруулан гаргадаг Үүнд, бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээг бүртгэх, бүртгэл ба боловсруулалтын мэдээллийг хадгалах, бараа бүтээгдэхүүн ба ажил үүргийг хуваарилах, ангилан ялгах, мэдээллийг засварлах, борлуулалтын мэдээг бүртгэх, бараа материал худалдан авах, төлбөр тооцоо хийх, үр ашгийг тооцоолох, тайлан мэдээ гаргах зэрэг олон төрлийн үйлдлүүд орно. Бүртгэл боловсруулалтын систем нь холбогдох бусад системүүдэд шаардлагатай мэдээллийг боловсруулан гаргадаг.
Бидний сайн мэдэх "сургуулийн мэдээллийн систем", "номын сангийн систем", "дэлгүүрийн борлуулалтын систем" нь бүртгэл боловсруулалтын систем болно. Үйлдвэрлэгчээс хэрэглэгчид үзүүлэх бараа бүтээгдэхүүн, үйлчил гээний шилжилт хөдөлгөөнийг зохицуулах борлуулалтын үйл ажиллагааг дэмждэг борлуулалтын мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүдийг Зураг 1.19-д үзүүлэв.
Байгууллага бүр ажилтнуудынхаа бүртгэлийг хөтөлж, удирдан зохион байгуулахдаа боловсон хүчний бүртгэлийн систем, хүний нөөцийн мэдээллийн систем гэх зэргээр нэрлэгддэг мэдээллийн системийг ашигладаг. Танай сургуулийн захиргаа багш нар, ажилтнуудынхаа бүртгэлийг ийм системийн тусламжтай хийдэг бол бүртгэл боловсруулалтын системийн жишээ болно. Уг систем нь тодорхой нэг байгууллагын боловсон хүчний сонголт, томилолт, гүйцэтгэлийн шалгуур, цалин урамшуулал, мэргэжлийм өсөот, сургалт, мэргэжил дээшлүүлэлт зэргийг удирддаг, зөвхөн боловсон хүчний мэдээлэлтэй ажиллаж, боловсруулалт хийдэг сисюм юм.
Ажлын байрны автоматжуулалтын систем
Ажлын байрны автоматжуулалтын систем (Office Automation System) нь ажлын байрны үр ашигтай байдал, бүтээмжийг дээшлүүлэх зорилготой. Уг систем нь мэдээллийг түгээх, бусадтай хамтран эзэмшихийн өмнө өгөгдлийг боловсруулан дүн шинжилгээ хийж, ажилтнуудын үйл ажиллагааг дэмжихэд зориупагдсан. Ийм төрлийн систем нь ажлын байрны удирдлага, баримт бичиг ба хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, дүрс боловсруулалт, хэвлэн нийтлэл, ажлын цахим төлөвлөлт, цахим шуудан зэрэг харилцааны хэрэгслүүдийг багтаадаг. Ажлын байрны автоматжуулалтын системийн гол цөм нь харилцаа холбоо буюу тодруулбал, байгууллагын дотоод сүлжээ юм.
Удирдлагын мэдээллийн систем
Удирдлагын мэдээллийн систем (Management Information System) нь байгууллагын удирдлагын түвшинд (тухайлбал сургуулийн захирал, менежерийн түвшинд) шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллийг боловсруулах, үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих, эрсдэл ийг тооцоолох болон удирдах зэрэг үйл ажиллагаанд хэрэглэгддэг. Шийдвэр гаргагчид уг системээс боловсруулан гаргасан мэдээлэл, тайланд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зохих шийдвэрийг гаргадаг.
Шийдвэр гаргалтыг дэмжих систем
Байгууллага өөрийн үйл ажиллагааныхаа хүрээнд оновчтой шийдвэр гаргах зорилгоор мэдээллийн системийг өргөнөөр ашиглаж байна. Ийм төрлийн системийг шийдвэр гаргалтыг дэмжих систем (Decision Support System) гэж нэрлэдэг. Энэхүү систем нь шийдвэр гаргагчдын өмнө тулгарч буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх зорилгоор өгөгдөл мэдээллийг ашиглахад нь тусалдаг компьютерт суурилсан систем юм. Ажиллах зарчмын тухайд, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал бий болоход шийдвэр гаргагчид түүний асуудлыг задлан шинжилж, судлаад холбогдох асуултуудыг гомьёолон систөмд оруулна. Систем тэдгээр асуултуудыг боловсруулж, боломжит шийдлүүд буюу зам бүхий мэдээллүүдийг дүн шинжилээ хийсний үндсэн дээр зохих шийдвэрийг байгууллагын удирдлагын зүгээс гаргадаг байна.
Жишээ болгон газарзүйн мэдээллийн системийг (Geographic Information System) авч үзье. Энэ систем нь газарзүйн мэдээллийн санг бүрдүүлэх, газарзүйн мэдээллийг цуглуулах, боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, байгалийн нөөцийн зураглалыг гаргах, хүн ам, нөөцийг газарзүйн байрлалаар хуваарилах, төрөл бүрийн чиглэлээр тооцоолол хийх зэрэг өргөн боломжийг олгодог. Ялангуяа, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хямралын үед найдвартай сүлжээгээр хангах, өндөр эрсдэлтэй газар нутгийг тодорхойлох зэрэгт өргөн ашигладаг. Мөн хүн болон тээврийн хэрэгслийн байршлыг тодорхойлох, замын ачаалалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ачаалал багатай, хамгийн дөт замыг тодорхойлоход ихээр ашиглаж байна. Интернэт сүлжээний хүртээмж, хэрэглээ өссөнөөр вэбэд суурилсан газарзүйн мэдээллийн системүүд олноор бий болсон. Тухайлбал, бидний сайн мэдэх Google Earth (http://www.google.com) үйлчилгээ нь вэбэд суурилсан газарзүйн мэдээллийн систем бөгөөд газрын зурагт байшин, гудамжны хаяг, чиглэл, зай зэрэг мэдээллийг хамтатган оруулсан байдаг.
Гүйцэтгэлийг дэмжих систем
Нэгтгэн боловсруулсан үнэн зөв бөгөөд гүйцэд мэдээлэл, шаардлагатай тохиолдолд цааш илүү дэлгэрэнгүй мэдээлэлд хандах боломжоор байгууллагын удирдлагыг хангахад гүйцэтгэлийг дэмжих системийг (Executive Support System) ашигладаг. Энэхүү систем нь гадаад болон дотоод төрөл бүрийн эх үүсвэртэй холбогдож, нэгтгэн боловсруулагдсан мэдээллийг удирдлагад шаардлагатай хэлбэрээр дүрслэн харуулж, тэднийг цаг үеийн мэдээлэлд шууд хандах боломжоор хангадаг. Гүйцэтгэлийг дэмжих систем нь удирдлагад бэлэн шийдлийг санал болгодоггүй, гагцхүү шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангадаг онцлогтой. Тэгэхээр ийм төрлийн систем нь удирдах ажилтнууд өөрийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, ур чадвар, мэдрэмж, байгууллага болон бизнесийн үйл ажиллагаа хийгээд нөхцөл байдал, орчин нөлөөллийн талаарх ойлголтод тулгуурлан мэдээллийг ашиглан шийдвэр гаргахад тусалдаг гэсэн үг.
Эксперт систем
Эксперт систем (Expert System) нь байгууллага, салбарын хүрээнд бий болсон тодорхой асуудал, бодлогыг шийдвэрлэхэд мэргэжлийн шинжээч хүмүүсийн (тэдгээрийг эксперт гэж нэрлэх нь бий) мэдлэгийг үр ашигтай хуримтлуулах, ашиглахад чиглэсэн систем (заримдаа мэдлэгт суурилсан систем гэж нэрлэдэг) юм. Тодорхой салбарын олон тооны шинжээчдийн мэдлэг, туршлагыг хуримтлуулан нэгтгэдэг тул асуудлыг шийдвэрлэхэд шинжээчдийг биечлэн байлцуулах шаардлагагүй. Энэхүү систем нь асуудал буюу асуудлын тодорхой тохиолдлыг шийдвэрлэх хамгийн оновчтой шийдлийг сонгоход тусалдаг. Эксперт систем нь урьдчилан тодорхойлогдсон нөхцөл байдалд үйлчлэх дүрмүүдийн дагуу мэдлэгийн санд суурилан дүгнэлт хийдэг. Мэдлэгийн санг бидний сайн мэдэх ХЭРЭВ... БОЛ буюу IF ... THEN логик бүтцээр программчилдаг. Сансар судлал, байгаль орчны хяналт ба шинжилгээ, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, тогтвортой хөгжил, экологи зэрэг олон талт асуудал байнга тулгардаг салбаруудаас гадна шатрын программ, эмнэлгийн оношлогоо, өвчтөний онош ба өвчний шинж тэмдэгт тохируулан оновчтой эмийг сонгох зэрэг өдөр тутмын хэрэглээнд түлхүү хэрэглэдэг.
Мэдээллийн системийн хэрэглээМэдээллийн систем нь төрөл бүрийн эх үүсвэрээс мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хадгалах, боловсруулалтын үр дүнг хэрэглэгчид дамжуулах үйл ажиллагааг ханган ажилладаг. Хэрэглэгч мэдээллийг хүлээн авсны дараа шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шинэ мэдээллийг боловсруулах зэргээр тодорхой үйлдэл хийх шаардлагатай байдаг. Мэдээллийн систем нь хүрээлэн буй орчноосоо тусгаарлагдсан, бизнесийн болон холбогдох бусад систем, байгууллагын үйл ажиллагаатай харилцан хамааралгүй, бие даасан байдлаар ажилладаггүйг бид мэдэх болсон.
Байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн системийг төрөл бүрийн зорилгоор хэрэщээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан ашигладаг болохыг ч бид бас мэдэж авлаа. Жишээлбэл, худалдааны байгууллага өөрийн зорилтот үйлчлүүлэгчдээ тодорхойлох зорилгоор бараа бүтээгдэхүүний нэгдсэн бүртгэлийг хөтлөх, борлуулалтын өдөр тутмын тайлан мэдээг гаргах, худалдан авалтын үнийн дүнд үндэслэн үйлчлүүлэгчид хөнгөлөлт ба урамшуулал үзүүлэхээс эхлээд бизнесийн үйл ажиллагааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, борлуулалтын урьдчилсан таамаглал гаргах зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаанд өргөн ашигладаг.
Мэдгюппииц систем бол байгууллага, бизнесийн үйл ажиллагааны хэвийн болоод найдвартай, үр бүтээмжтэй, үр ашигтай байдлыг хангах замаар дэмжих, автоматжуулах, их хэмжээний өгөгдлийг хадгалах ба боловсруулах, удирдлагыг шийдвэр гаргахад цаг тухайд шаардлагатай мэдээллээр хангах, мэдээлэл боловсруулалтыг боловсронгуй болгох нэгэн төрлийн хэрэгсэл юм.
Дурын мэдээллийн систем нь түүний төрөл, ашиглагдах үйл ажиллагааны чиглэл, хамрах цар хүрээнээс үл хамааран тухайн системийг хэрэглэгч байгууллага, бизнесийн үйл ажиллагааны үр ашигтай байдал, өндөр бүтээмж, найдвартай байдал, нууцлал, аюулгүй байдлыг хангах үндсэн зорилгыг агуулдаг. Байгууллага, бизнест мэдээллийн системийг ашигласнаар олон давуу талыг бий болгож, үйл ажиллагааг шууд болон шууд бусаар дэмжиж, үр ашигтай, найдвартай байдлыг хангах ач холбогдолтой.
Тухайлбал:
- Байгууллагын үйл ажиллагаанд егөгдөл мэдээлэл, техник тоног төхөөрөмж, боловсон хүчин, нөөцүүдийг оновчтой зөв хуваарилах замаар тэдгээрийг үр ашигтай бөгөөд бүрэн ашиглах боломжийг бүрдүүлдэг.
- Компьютерийн программ хангамж, техник хэрэгслийн тусламжтай мэдээллийн төвлөрсөн буюу нэгдсэн санг төлөвлөн бүрдүүлж, түүнийг оновчтой зохион байгуулснаар их хэмжээний өгөгдөл мэдээллийг найдвартай хадгалах, ашиглах боломжтой болно.
- Мэдээллийн санд өгөгдөл мэдээлэл хамгийн сүүлийн үеийн байдлаар шинэчлэгдэн хадгалагдах тул хэрэглэгчдийг цаг үеийн бүрэн зөв мэдээ мэдээллээр шаардлагатай үед шуурхай хангах боломжийг бүрдүүлнэ.
- Мэдээллийн санд буй өгөгдөл мэдээллийг хэрэгцээ шаардлагын дагуу төрөл бүрээр ангилан ялгаж, шүүж, нэгтгэж, эрэмбэлэн харуулна.
- Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, тэдгээр үйл ажиллагааг оновчтой бөгөөд үр дүнтэй удирдах, удирдлагын бүх түвшинд шийдвэр гаргахад шаардагдаж буй мэдээллийг богино хугацаанд боловсруулж, хэрэщээт тайлан мэдээгтөрөл бүрийн хэлбэр, давтамжтайшпр бэлтгэн гаргана.
- Мэдээллийг хамтын зохион байгуулалтаар цуглуулах, нэгтгэх, тогтсон стандартын болон тусгай маягт бүхий дээрх өгөгдөл төрөл бүрийн техник хэрэгсэл ашиглан системд оруулах, боловсруулах, хамтран эзэмших өргөн боломжийг олгоно.
- Газарзүйн байрлал, цаг хугацаанаас үл хамааран алслагдсан зайнаас хялбар аргаар мэдээллийг үр ашигтайгаар цуглуулах, нэгтгэн төвлөрүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, эзэмших боломжтой.
- Удирдлага, шийдвэр гаргагчдыг богино хугацаанд хэрэщээт мэдээ мэдээллээр хангаснаар бүх шатанд шуурхай, оновчтой, зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлнэ.
- Байгууллагын үйл ажиллагаанд мэдээлэл боловсруулалттай холбоотой rap ажиллагааг багасгах буюу хөнгөвчилж, байгууллагын үр ашигтай байдлыг дээшлүүлнэ.
Гэрийн даалгавар
1. Танай сургууль ямар систөм ашигладгийг судалж мэдээрэй.
2. Сургуулийнхаа үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хамгийн чухал гэж үзсэн мздээллийн технологийн 3-5 зорилгыг дэвшүүлнэ үү. Яагаад эдгээр зорилгыг чухал гэж үзэх болов?
3. Сурах бичигт дурдаагүй бүртгэл боловсруулалтын системийн жишээ гаргаж, хэрэглээг тодорхойлно уу.
4. Сургууль, гэрийнхээ ойролцоо байрлах банкны салбар ямар систем хэрэглэдэг талаар банкны ажилтан ах, эгч нараас асууж мэдээд, өөрийн ойлголтоо бүдүүвчлэн гаргана уу.
5. Шийдвэр гаргагчид удирдлагын мэдээллийн систем, шийдвэр гаргалтыг дэмжих системүүдийг ашиглахын тулд ямар мэдлэг, ур чадвар, туршлагатай байх шаардлагатай вэ?
6. Эксперт системийн зорилго юу вэ?
7. Сурах бичигт дурдаагүй газарзүйн системийн жишээ гаргаж, хэрэглээг тодорхойлно уу.
8. Хот хоорондын зорчигч тээврийг зохицуулах, удирдах, хянахад мэдээллийн системийг хэрхэн ашиглаж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлээрэй.
9. Цахим системүүдийн хэрэглээний хурдацтай өсөлтийн учир шалтгааныг тайлбарлана уу.
10. Нэг байгууллага хэд хэдэн мэдээллийн систем ашигладаг байж болох уу?
2. Сургуулийнхаа үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хамгийн чухал гэж үзсэн мздээллийн технологийн 3-5 зорилгыг дэвшүүлнэ үү. Яагаад эдгээр зорилгыг чухал гэж үзэх болов?
3. Сурах бичигт дурдаагүй бүртгэл боловсруулалтын системийн жишээ гаргаж, хэрэглээг тодорхойлно уу.
4. Сургууль, гэрийнхээ ойролцоо байрлах банкны салбар ямар систем хэрэглэдэг талаар банкны ажилтан ах, эгч нараас асууж мэдээд, өөрийн ойлголтоо бүдүүвчлэн гаргана уу.
5. Шийдвэр гаргагчид удирдлагын мэдээллийн систем, шийдвэр гаргалтыг дэмжих системүүдийг ашиглахын тулд ямар мэдлэг, ур чадвар, туршлагатай байх шаардлагатай вэ?
6. Эксперт системийн зорилго юу вэ?
7. Сурах бичигт дурдаагүй газарзүйн системийн жишээ гаргаж, хэрэглээг тодорхойлно уу.
8. Хот хоорондын зорчигч тээврийг зохицуулах, удирдах, хянахад мэдээллийн системийг хэрхэн ашиглаж болох талаар хэлэлцүүлэг өрнүүлээрэй.
9. Цахим системүүдийн хэрэглээний хурдацтай өсөлтийн учир шалтгааныг тайлбарлана уу.
10. Нэг байгууллага хэд хэдэн мэдээллийн систем ашигладаг байж болох уу?
10 r angiin nomon deerh ym ter chigeeree bna shd
ReplyDeleteRespect and I have a keen give: What Is In House Renovation Loan house reno shows
ReplyDelete