Wednesday, December 4, 2013

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ - 11 анги

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ
эдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн хөгжил нь бидний амьдралын хэв маяг, хандлага, ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, бид ч тэдгээр өөрчлөлт, тэр дундаа шинэ технологийн хэрэглээнд улам бүр дасан зохицсоор байна. Олон зууны туршид хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр нь цаасан дээр хичээнгүйлэн бэхээр бичдэг захидал байсан. Тэгвэл өнөөдөр үзэг цаас нийлүүлэн захидал бичихийн оронд гар утаснаасаа зурвас илгээх, эсвэл компьютерийн ард суугаад цахим шуудан илгээх төдий алба, амины бүхий л ажлаа амжуулах болсон байна.
Компьютср ашиглах, тухайлбал баримт бичиг, мэдээллийг компьютерээр боловсруулах, үүрэн холбоо хэрэглэх, интернэт ашиглах зэрэг нь бичиг үсэгт тайлагдаж, 4 аргын тоо бодохтой адил манай өнөөгийн нийгмийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ, шаардлага болсон. Ажлын ямар ч зар дээр "Компьютерийн өргөн хэрэглээний программ хангамжуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх" гэсэн шаардлага тавьдаг нь үүний наад захын жишээ юм.
Сүүлийн жилүүдэд МХХТ-ийн хөгжил, хэрэглээ нь дараах чиг хандлагуудаар түлхүү хөгжиж байна. Үүнд:
•       Цахим системүүд (e-systems): цахим боловсрол (е-еducation); цахим бизнес (е-business); цахим арилжаа (е-commerce); цахим засаглал (е-governance); цахим эрүүл мэнд (е-health)
Мобайл   системүүд   (Моbile.   m-systems):   мобайл   арилжаа  (m-commerce); мобайл бизнес (m-busines)
•       Юбиктос системүүд (ubiquitous, u-systems): юбиктос арилжаа (u-commerce); юбиктос бизнес (u-busines).
Та бүхэн цахим, мобайл, юбиктос нь ямар утгатай болох, тэдгээрийн зарим үйлчилгээний талаар өмнөх ангиудад үзэж судалсан. Бид өдөр тутмын амьдралдаа цахим ба мобайл системүүдийг өргөн ашиглах болжээ. Үүнд, аж ахуйн нэгж, байгууллага нь татвар, санхүүгийн тайлангаа интернэтээр цахим хэлбэрээр өгөх, гар утаснаасаа төлбөр тооцоо, мөнген шилжүүлэг хийх болон өдөр тутмын хэвлэл захиалан унших, элсэлтийн шалгалтын системд бүртгүүлэх, интернэтээр бараа бүтээгдэхүүн худалдан авах ба борлуулах, цахим сургалтад хамрагдах, эмнэлгийн цахим системээр үйлчлүүлэх зэрэг олон жишээг дурдаж болно.

Өдгөө юбиктос систем бидний өдөр тутмын амьдрал, хэрэглээнд аажмаар нэвтэрсээр байна. Энэ нь хэрэглэгч цаг хугацааны ямар ч агшинд, дэлхийн аль ч өнцгөөс хүссэн үйлчилгээгээ авч, хэнтэй ч холбогдох боломжийг олгосон систем юм. Тэгэхээр юбиктос арилжаа гэдгийг газарзүйн байрлалаас үл хамааран дурын хэрэгсэл (магадгүй ухаалаг ус буцалгагч, будаа агшаагч, эсвэл хайртай нохойдоо суулгасан бичил төхөөрөмж) ашиглан хэзээ ч хүссэн бараагаа сонгосон газраасаа худалдан авах боломжийг олгодог систем гэж хэлж болох нь
Энэ нь зөвхөн хүнийг компьютер, технологитой холбоод зогсоххүй амьтан, ургамал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг эд зүйлсийг өөр хооронд нь холбоно гэсэн үг.
Өмнө нь интернэтийг хүмүүс ашигладаг, "хэрэглэгч" гэдэг үгийн ард хүмүүс байсан бол энэ ойлголт өөрчлөгдөж, эд зүйл буюу "амьгүй хэрэглэгч" бий болжээ. Технологийн хөгжил, орчин үеийн хүний хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маягийг даган робот, хөргөгч, гар утас зэрэг ахуйн хэрэглээний төхөөрөмжүүд интернэтэд холбогдох болсонтой энэ бүхэн холбоотой. Тоног төхөөрөмж, ахуйн цахилгаан хэрэгсэл, эд зүйлс өөр хоорондоо холбогдон мэдээлэл солилцдог, үйл ажиллагаа нь харилцан уялдаатай зохицуулагдах болсноор өнөөгийн нийгэм бүхэлдээ технологижиж байна. Цаашид интернэт сүлжээнд угаалгын машин, эсвэл аяга цай гэх мэт эд зүйл холбощоод байвал юу болох бол? Улмаар "амьгүй" хэрэглэгчдийн тоо хүмүүсийн тооноос хэдэн зуу, мянга дахин ихэсвэл яах вэ? Дэлхийн интернэт хэрэглэгчдийн тоо улам бүр өссөөр байгаа ч ирэх жилүүдэд сүлжээг хэдэн тэрбум амьгүй "хэрэглэгчид" ашиглана гэсэн судалгааны дүгнэлт гарчээ. Бидний өдөр тутам хэрэглэдэг хөргөгч, автомашин, бичил долгион зуух, цахилгаан зуух, телевизор, гар утас, сахлын машин, цаашилбал гутал хувцас, аяга таваг ахуйн хэрэглээний эд зүйлс сүлжээнд яаж холбогдох вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна. Асуултын хариулт нь маш хялбар. Ердөө л хаана ч байрлуулж болох бичил чипүүд болон нанотехнологид гарч буй шинэ технологиуд энэ бухний үндэс байх болно. Эрдэмтэн Марк Вейзер (Маrk Weiser) "Хамгийн хүчтэй, төгс төгөлдөр гүнзгий технологи гэдэг нь өдөр тутмын амьдралд уусан алга болж чадах тийм технологи юм" гэж хэлсэн байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар компьютер шиг тусгай зориулалтын төхөөрөмжүүдийн хэрэгцээ аажмаар үгүй болж, хаалга, шалнаас өгсүүлээд бидний хүрээлэн буй орчин бүхэлдээ өөрөө мэдээ мэдээллийг хүлээн авдаг, дамжуулдаг, боловсруулдаг болох ажээ. Ингэснээр ойрын жилүүдэд технологийн шинэ эрин эхэлж, амьгүй зүйлст интернэт зайгаа тавьж өгөх бололтой.

МХХТ ба тогтнортой хөгжил

МХХТ-ийн хурдацтай хөгжил хүн төрөлхтөнд хөгжил дэвшлийг авчирч байгаа ч нөгөөтэйгүүр хүлэмжийн хийн ялгаруулалт, байгаль орчны бохирдол, хүний амьдрах хэв маягийн болон сэтгэцийн өөрчлөлт зэрэг олон сөрөг асуудлыг араасаа дагуулсаар байгаа билээ. Иймээс өнөөдөр дэлхий дахинаа МХХТ-ийг тогтвортой хөгжилтэй (ICT for Sustainability) холбон үзэх болсон бөгөөд зөвхөн МХХТ-ийн хөгжил, шинэ технологиудыг бий болгох талаар биш, түүнийг хүний төлөө, нийгмийн хөгжлийн төлөө хэрхэн ашиглах, бидний хүрээлэн буй байгаль орчинд ээлтэй, ногоон технологийт хогжүүлэхэд түлхүү анхаарах боллоо гэсэн үг.

Хөгжлийн то.юох МХХТ (ICT4D буюу ICT for Development)

Нийгэм эдийн засгийн хөгжилд МХХТ-ийг үр ашигтай хэрэглэхэд хөгжлийн төлөө МХХТ чиглэдэг ба ялангуяа хөгжиж буй орнуудад түлхүү анхаардаг. Үүнд:
•       Ядуу буурай орнуудад МХХТ-ийг хөгжуүлэх;
Тоон, бичиг үсгийн боловсрол олгох, мэдээллийн ялгавартай байдлыг багасгах;
•       Хөгжиж буй орнуудад цахим сургалт. цахим часгийн газар, цахим эрүүл мэнд, цахим арилжааг хөгжүүлэх;
•       Нийгмийн болон ёс зүйн мэдлэг, үнэлэмжийг ихэсгэх зэрэг чиглэлийг барьж байна.

Ногоон МХХТ (Green ICT буюу Green Computing)

Ногоон МХХТ нь МХХТ-ийн тоног тохооремжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, улмаар сорөг нөлөөллийг багасгах буюу өөрчлөхөд чиглэнэ. Үүнд:
•       Тоног төхөөрөмжийн виртуальчлал;
•       Хог хаягдлын дахин боловсруулалт, ашиглалт;
Эрчим хүчний удирдлага гэсэн чиглэлүүд түлхүү хөгжиж байна.

Байгаль орчны төлөөх МХХТ (ICT for Environment)

Байгаль орчны төлөөх МХХТ нь бидний хүрээлэн буй орчны тогтвортой бөгөөд эрүүл байдал, байгаль орчны сорилт, цөлжилт, цэвэр усны хомсдол, хүн амын хэт нягтаршил зэрэг хүрээлэн буй орчинд гарч буй өөрчлөлтийг шийдвэрлэхэд МХХТ-ийг хэрэглэхэд чиглэнэ. Тодруулбал, хүрээлэн буй байгаль орчны тогтвортой байдалд МХХТ-ийн нөлөөлөх байдал, боломжийг авч үзэх, шууд бус замаар эерэг нөлөө үзүүлэхэд ихээр анхаардаг. Энэ хүрээнд тогтворгой хөгжлийн голлох асуудлууд болох дэлхийн цаг уурыи өөрчлөлт, хүчилших үйл явц, биологийн төрөл зүйлийн хорогдол, усны хомсдол, ус ба агаарын бохирдол зэрэг экологийн асуудлуудыг холбон авч үзнэ. Үүнд:
•       Компьютсрийн оновчтой, хэмнэлттэй хэрэглээ; Эрчим хүч ба материалын хэрэглээг багасгах, МХХТ-ийг ашигласнаар гарах өөрчлөлтүүд;
МХХТ-ийн хэрэглээнээс үүсэн гарах нийгмийн ба зан үйлийн өөрчлөлтүүд зэрэг чиглэлуүд хөгжиж байна.

МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ОЙЛГОЛТ
Мэдээллийн систем бол хүний гараар бүтээгдсэн олон системүүдйрн нэг торол юм. Бусад төрлийн системүүдээс ялгарах түүний гол онцлог нь зовхөн өгөгдөл, мэдээллийг боловсруулж, тодорхой хэрэгцээ шаардлагын дагуу дүрслэн гаргадаг явдал. Та бүхэн мэдээллийн систем гэж юу болох, ямар бүтэцтэй, хэрхэн ажилладаг, ямар бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтдог, бидний өдөр тутмын амьдралд хэрхэн ашиглагддаг, яаж нөлөөлдөг талаар судалж мэдсэн билээ. Мөн мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд болох программ хангамж, техник хангамж, мэдээллийн сан, хүний нөөц, харилцаа холбоо, дүрэм журам болон тэдгээрийг удирдан зохицуулах бодлого зохицуулалтын талаар дэлгэрэнгүй үзсэн (Мэдээлэл зүй V. 1.2. Мэдээллийн систем. Мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд 28 дугаар тал)-ээс гадна "Мэдээллийн систем гэдэг нь технологи, хүн, харилцаа холбоо болон мэдээллийг цуглуулах, дамжуулах, хадгалах, сэргээх, дүрслэх үйл ажиллагаа буюу процессуудын нэгдэл юм" гэсэн тодорхойлолтыг өгсөн. Одоо мэдээллийн системийг дэлгэрүүлэн авч үзье.
Мэдээллийн системийг вгөгдөл мэдээллийг цуглуулах. хадгалах, дамжуулах, сэргээх, боловсруулалт хийх, өөрчлөх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэн харуулах, гаргах, гүгээхэд ашигладаг. Иймд мэдээллийн систем нь зөвхөн мэдээллийг боловсруулах программ хангамж, техник хангамж. сүлжээ, харилцаа холбооны технологи биш, тэдгээрийг боловсруулан хөгжүүлдэг, мэдээллийн системийн хэвийн, найлвартай үйл ажиллагааг хариупан ажилладаг, удирдан зохион байгуулдаг хүмүүсийг, мөн тухайн системээс боловсруулан бий болгосон өгөгдөл болон мэдээлэл, тэдгээрийг шууд ба шууд бусаар ашигладаг хүмүүс, холбогдох дүрэм журмуудыг агуулдаг гэж хэлж болно. 

БАЙГУУЛЛАГА ДАХЬ МХХТ-ИЙН ХЭРЭГЛЭЭ

Бидний өдөр тутмын амьдралд өргөн ашиглагддаг дээрх мэдээллийн системүүдийг тодорхой байгууллага өөрийн үйл ажиллагаандаа ашигладаг. Тодруулбал, ЕБС-д "Эрдмийн түлхүүр", Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний нэгдсэн бүртгэл, номыи сангууд номын сангийн мэдээллийн системииг, арилжаа эрхэлдэг буюу үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд банкны тусламжтай төлбөр тооцооны системийг ашиглана. Үүнээс үзэхэд сургууль, эмнэлэг, б#нк, дэлгүүр, үйлдвэр, уурхай зэрэг, нийгэмд баялаг бүтээдэг, бидэнд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллагууд мэдээлэл, харилцаа холбооны технологийг, тэр дундаа мэдээллийн системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг.
МХХТ-ийг үйл ажиллагаандаа ашиглах нь тухайн байгууллагад олон давуу талыг бий болгодог. Тухайлбал, ажилтнуудын хөдөлмөрийг хөнгөвчлөн бүтээмжийг дээшлүүлэх, ажил үүргийг оновчтойгоор зохицуулах, бичиг цаасны зардлыг бууруулах, хяиалт тавих, явцын мэдээ болон тайланг цаг тухайд гаргах зэргээр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжиж, түүний бүтээмжтэй, үр ашигтай, найдвартай байдлыг хангадаг. Байгууллагын МХХТ-ийн үндсэн хэрэглээнд харилцаа холбоо (суурин болон үүрэн холбоо, дотоод ба интернэт сүлжээ), өргөн хэрэглээний программ хангамжууд (баримт бичиг болон хүснэггэн мэдээлэл боловсруулах гэх мэт), мэдээллийн систем орно. Байгууллага МХХТ-ийг ашигласнаар үйл ажиллагаандаа өгөгдөл мэдээлэл, техник тоног төхөөрөмж, боловсон хүчин болон бусад нөөцүүдийг оновчтой, зөв хуваарилах, тэдгээрийг үр ашигтай, бүрэн ашиглах боломж бүрдэнэ.

Байгууллагын мэдээллийн систем

Байгууллагын бүх талын үйл ажиллагааг бүрэн зохицуулан хянадаг цорын ганц мэдээллийн систем гэж байдаггүй. Иймд байгууллага өөрийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаандаа нэг буюу хэд хэдэн мэдээллийн системийг ашиглаж болно.
Ямар ч байгууллагад менежер, удирдлага зэрэг шийдвэр гаргадаг тодорхой түвшингүүд байдаг. Түвшин тус бүрт үйлчилж, өөр хоорондоо уялдаа холбоотойгоор ажилладаг мэдээллийн системүүд ч байдаг. Ийм системүүд нэг талаасаа огөгдөл мэдээллийг хэрэглэгч, нөгөөтэйгүүр мэдээллийг үйлдвэрлэгч болж, бие биенээ дэмжих замаар харилцан холбоотой ажилладаг. Тухайлбал, бидний өмнөх ангид үзсэн бүртгэл боловсруулалтын систем нь удирдлагын мэдээллийн систем, шийдвэр гаргалтыг дэмжин ажиллах жишээтэй.
Мэдээллийн систем нь байгууллагын үйл ажиллагаанд олон давуу тал, боломжуудыг олгодог. Тухайлбал, мэдээллийн төвлорсөн буюу нэгдсэн саш' төлөвлөж бүрдүүлэх, оновчтой эохион байгуулснаар их хэмжээний өгөгдөл мэдээллийг найдвартай хадгалах, ашиглах боломжтой болно. Мэдээллийн санд өгөгдөл мэдээлэл хамгийн сүүлийн үеийн байдлаар шинэчлэгдэн хадгалагдах тул байгууллагын удирдлага, ажилтнуудыг цаг үеийн бүрэн, зөв мэдээ мэдээллээр шаардлагатай үед шуурхай хангах боломжийг бүрдүүлнэ. Байгууллагын ажилтнуудад өөр өөрсдийн зөвшөөрөгдсөн тодорхой түвшний мэдээлэлд хандах, өөрчлөх, хэрэгцээ шаардлагын дагуу төрөл бүрээр ангилан ялгах, шүүн гаргах, хайх, нэптэх, эрэмбэлэх, ашиглах, боловсруулах боломж нээлттэй. Өөрөөр хэлбэл, ажилтан тус бүрийн өгөгдлийн сангаас авах мэдээлэл өөр өөр байж болно гэсэн үг. Байгууллагын мэдээллийн системийн өгөгдлийн санг төлөвлөх, зохион байгуулах, мөн байгууллагын дотоод сүлжээг төловлөн зохиомжлох, багц мэдээллийг боловсруулах галаар бид дэлгэрэнгүй үзэх болно 
Мэдээллийн систем нь байгууллагын өдор тутмын үйл ажиллагааг оновчтой, үр дүнтэй удирдах, удирдлагын бүх түвшинд шийдвэр гаргахад шаардагдах тайлан мэдээг төрөл бүрийн хэлбэр, давтамжтай боловсруулан гаргадаг. Байгууллагын удирдлага, шийдвэр гаргадаг хүмүүсийг хэрэгцээт мэдээллээр хангаснаар богино хугацаанд оновчтой, зөв шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн байгууллагын ажилтнуудад хэрэгцээт мэдээллийг хамтын зохион байгуулалтаар цуглуулах, нэ1тгэх, тогтоосон стандарт, маяггын дагуу өгөгдлийг төрөл бүрийн техник хэрэгсэл ашиглан системд оруулах (Мэдээлэл зүй V. 1.2. Мэдээллийн систем. Системд өгөгдөл оруулах 24 дүгээр тал), боловсруулах, зарим тохиолдолд өөр өөр газраас сүлжээний тусламжтай мэдээллийг хамтран ашиглах өргөн боломж бий.
Дүтнэн хэлбэл, байгууллагын ашиглаж буй мэдээллийн систс.м нь техник болон программ хангамжийн тусламжтайгаар шаардлагатай өгөгдөл, мэдээлэл цуглуулах, хүлээп   авах,   боловсруулах,   хадгалах,   боловсруулалтын   үр  дүнг  хэрэглэгч   болох ажилтнуудад дамжуулах үйл ажиллагааг ханган ажилладаг. Хэрэглэгч мэдээллийг хүлээн авсны дараа шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулах, шинэ мэдээллийг^боловсруулах зэргээр ашигладаг.










No comments:

Post a Comment