Monday, September 10, 2012

Үйлдлийн систем(Нэг уншаад үзээрэй)


·         1. } Үйлдлийн системийн тухай ерөнхий ойлголт} Нөөцийн удирдлага} Үйлдлийн системийн хөгжил, ажиллах зарчим} Үйлдлийн системийн зохион байгуулалт, ангилал
·         2. Техник хангамжийг удирдах боломжийг хэрэглэгчид олгох зорилгоор үйлдлийн системийг зохион бүтээжээ.Үйлдлийн систем нь:} Хэрэглэгчийн програмуудыг техник хангамжтай харьцах боломжоор хангах.} Тооцоолон Бодох Систем буюу Компьютерийн систем (Тооболс) - ийн нөөцүүдийг удирдах, хуваарилах зорилготой бүтээгдсэн.
·         3. Хэрэглэгч Програм зохиогч Хэрэглэгчийн програм Системийн програмууд буюу Програм системийн функцууд зохиогч Үйлдлийн систем ҮС зохион бүтээгчКомпьютерийн техник хангамж
·         4. Хэрэглэгч:} Өөрт хэрэгцээтэй програм хангамжтай харьцдаг.Програм зохиогч:} Үйлдлийн систем болон системийн програмууд, системийн функцуудтай харьцаж програм зохион бүтээдэг.Үйлдлийн систем зохион бүтээгч:} Зөвхөн техник хангамжтай харьцах боломжтой байдаг.
·         5. Үйлдлийн систем бүр нь зайлшгүй дараах үйлчилгээний багцийг агуулсан байх ѐстой.Програм үүсгэх:} Аливаа компиляторыг тухайн үйлдлийн системд зориулан зохион бүтээдэг.} Сүүлийн үед үйлдлийн системээс үл хамааран ажиллах програмчлал (platform independent programming)-ын чиг хандлага хүч түрэн орж ирж байна.Програм биелүүлэх:} Компиляторын гаргасан кодуудыг ажиллуулах боломжоор хангах нь үйлдлийн системийн үндсэн үүргүүдийн нэг юм.
·         6. Оролт/гаралтын төхөөрөмжид хандах:} Тухайн компьютерд хэрэглэж болох бүхийл оролт гаралтын төхөөрөмжтэй харьцах боломжийг үйлдлийн систем олгож байх ѐстой.Файлын системийг удирдах:} Файлын систем нь оролт/гаралтын төхөөрөмжтэй харьцах, файлын зохион байгуулалт, файлын нууцлал хамгаалалтыг үйлдлийн систем хариуцах ѐстой.
·         7. Системийн хандалт:} Үйлдлийн систем нь процессуудын нөөц эзэмших хүсэлтүүдийг зохицуулдаг байх ѐстой.Алдаа боловсруулалт:} Програм хангамжтай ажиллах явцад төрөл бүрийн алдаа гарч болно. Энэ алдаа эь техник хангамж эсвэл програм хангамжийн аль нь болохыг танихын дээр алдааг засах оролдлого хийдэг байх ѐстой.Бүртгэл, статистик:} ҮС нь өөрийн үйл ажиллагааны тухай тодорхой статистик мэдээлэл цуглуулдаг байх ѐстой. Энэ мэдээлэлээр хэрэглэгчийг хангадаг байх ѐстой.
·         8. Үйлдлийн систем нь бусад програмын адил процесс эзэмшин ажиллана. Бусад програмаас ялгаатай нь ҮС нь нөөцийг хуваарьлагч юм. Өөрөөр хэлбэл, бусад програмаас ирж байгаа нөөц эзэмших хүсэлтүүдийг ҮС зохицуулж байдаг.Нөөц гэж юу вэ?} Тооболс-д байгаа ашиглах боломжтой бүх л зүйлсийг нөөц гэж нэрлэнэ.
·         9. Нөөцийг дараах шинжүүдээр ангилдаг.Орших хэлбэрээр нь:Физик} Физик нөөц гэж бодитойгоор оршиж хэрэглэгдэж байгаа нөөцийг хэлнэ. Виртуаль} Виртуаль нөөц нь физик нөөцийн загвар юм. Тэр нь програм болон техник хангамжийн тусламжтайгаар ямар нэгэн физик нөөцийн бааз дээр тогтоно.Чадвараар нь:Уян} Уян нөөц гэдэг нь тухайн нөөцийн үндсэн дээр виртуал нөөцийг бий болгох боломжтой нөөц юм.Хатуу} Боломжгүй нь хатуу нөөц юм.
·         10. Хэрэглэх хэлбэрээр нь:Дараалсан} Дараалж хэрэглэх гэдэг нь тухайн нөөцийг олон процессууд дараалан хэрэглэхийг хэлнэ.Параллель} Олон процесст нэгэн зэрэг ашиглагдах боломжтой нөөцийг зэрэг хэрэглэгдэх нөөц буюу параллель хэрэглэгдэх нөөц гэнэ.Орших хугацаагаар нь:Байнга орших} Бүх физик нөөцүүд байнга орших нөөц юм.Түр орших} Зөвхөн тухайн процессор үүсгэгдээд тухайн процессоор устгагдах нөөцийг түр орших нөөц гэнэ.
·         11. Хэрэгжүүлэх хэлбэрээр нь:Зөөлөн} Тооболс-д техник хангамж нь хатуу нөөц, програм хангамж нь зөөлөн нөөц болно. Зөөлөн нөөц нь тэдгээрийг удирдан зохион байгуулж, хянаж, зарим тохиолдолд тэдгээрийн шинж чанарыг өөрчилдөг.Хатуу} Хатуу нөөц нь компьютерийн системд өөрийн зориулалт, физик шинж чанараар оршино.Үнээр нь:} Хямд} ҮнэтэйПроцесс тухайн агшинд зайлшгүй эзэмших шаардлагатай нөөц нь түүний хувьд бусад нөөцөөс илүү үнэтэй нөөц болно.
·         12. Идэвхээр нь:Идэвхитэй} Тухайн нөөц нь бусад нөөцүүдтэй харьцаж процессыг өөрчлөх чадвартай бол идэвхитэй нөөц гэнэ.Идэвхигүй} Идэвхигүй эөөц нь бусад нөөцийн нөлөөн дор хязгаарлагдмал үйл ажиллагаатай байна.Бүтэцээр нь:Энгийн} Дотроо дэд нөөцийг агуулахгүй дангаар орших нөөцийг энгийн нөөц гэнэ.Нийлмэл} Нийлмэл нөөц нь хэд хэдэн нөөцийг дотроо агуулах ба тухайн агшинд хэд хэдэн процесст зэрэг ашиглагдах боломжтой байна.
·         13. Зэрэглэлээр нь:} Нэгдүгээр зэргийн} Хоёрдугаар зэрийнХэрэглэгчийн шаардлагыг цаг алдалгүй биелүүлж нөөцийг хуваарилахын тулд тухайн процессийн хувьд нэгдүгээр зэргийн хоѐрдугаар зэргийн гэх мэт хуваадаг.Сэргээгдэх хэлбэрээр нь:} Дахин ашиглагдах} Цэвэр хэрэглэгдэхХэрэглэгдэж буй нөөцийн шинж чанарын хувьд түүнийг хэрэглэсний дараа ямар байхыг нөхөгдөх буюу сэргээгдэх хэлбэр гэнэ.
·         14. Үйлдлийн системийн цөм нь үндсэн санах ойд байрлана. Санах ой нь өөрөө нэгэн чухал нөөц ба нөөцийн хуваарилалтыг үйлдлийн систем ба санах ой удирдах төхөөрөмж хамтран удирддаг. Оролт/гаралтын төхөөрөмж, хадгалах төхөөрөмжийг хуваарилах асуудлыг мөн үйлдлийн систем хариуцна.} Процессор нь үйлдлийн системийн хувьд хамгийн чухал нөөц юм. Процессууд процессорыг ямар хугацаагаар эзэмшихийг ҮС зохицуулна.} Үйлдлийн систем нь байнга хөгжиж байдаг програм хангамж юм.} Жишээ нь:} Windows 3.11-ээс} Windows seven
·         15. Үйлдлийн системийн шинэ хувилбар гарах, хөгжих үндсэн шалтгаанууд:Техник төхөөрөмж шинэчлэгдэх болон шинэ төхөөрөмж зохиогдох:} Үйлдлийн системийн аль нэг хувилбарт огт тооцоогүй байсан техник хангамж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Үүний жишээ нь USB драйвер нь Windows 98 гарсны дараа гарч түүнийг Windows 98SE хувилбар удалгүй гарах болсон.Шинэ үйлчилгээ гарах:} Үйлдлийн системд огт тооцогдоогүй шинэ үйлчилгээ гарч ҮС хөгжсөнийн жишээ бол график горимыг ашиглах явдал юм. Орчин үед текст горимд ажилдаг ҮС үгүй.Алдаа засах, зүгшрүүлэх:} Үйлдлийн систем нь маш том, нарийн програм хангамж юм. Иймээс ҮС-д алдаа байхыг үгүйсгэхгүй. Илэрсэн аль нэг алдааг засаж зүгшрүүлэхийн тулд ҮС-ийг байнга хөгжүүлж байдаг.
·         16. Үйлдлийн систем нь олон үе шатыг даван туулсныэцэст өнөөгийн түвшинд хүрчээ. Мультипрограмчлалтай Багц ажил бүхий ҮС багц ажил бүхий ҮС Хугацааны хуваалттай ҮС Хуваарилагдсан ҮС Бодит хугацааны ҮС
·         17. Багц ажил бүхий үйлдлийн систем:} Үйлдлийн системд гүйцэтгэвэл зохих багц ажлыг зааж өгөхөд түүнийгээ дуустал нь гүйцэтгэж байж л дараагийнхаа багц ажлыг гүйцэтгэнэ.Мультипрограмчлалтай үйлдлийн систем:} Үйлдлийн системд гүйцэтгэвэл зохих багц ажлыг гүйцэтгэх явцад ямар нэгэн үйл явдлыг явагдаж дуустал нь хүлээх хэрэгтэй болсон тохиолдолд уг үйлд явдлын дараа багц ажилаа үргэлжлүүлэн дуусгана.
·         18. Хугацааны хуваалттай үйлдлийн систем:} Процессорын цагийн олон процессын хооронд хувааж, олон процесс нэгэн зэрэг ажиллаж буй мэт сэтгэгдлийг хэрэглэгчид төрүүлдэг. Үүний жишээ Windows үйлдлийн систем нь процессоос удирдлага шилжүүлэх үйлдлийг секундэд 50 удаа хийж байдаг. Өөрөөр хэлбэл, 1 секунтэнд 50 процесс зэрэг ажиллаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.Бодит хугацааны үйлдлийн систем:} Хугацааны заасан хязгаарт үр дүнгээ гаргах шаардлага тавин зохиогдсон үйлдлийн системийг бодит хугацааны үйлдлийн систем (real time operating system) гэнэ.
·         19. Хуваарилагдсан үйлдлийн систем:} Орчин үед ихэнх үйл ажиллагаа олон компьютер ашиглан нэгэн зэрэг явагддаг болсон. Иймээс үйлдлийн систем нь зөвхөн нэг л компьютерт хамаарах бус олон компьютерт тархан байрлах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, олон компьютерийг нэг үйлдлийн систем удирдана гэсэн үг. Эдгээр компьютер нь хоорондоо сүлжээгээр холбогдон ажиллах болсон тул сүлжээний боломж нь үйлдлийн системийн үндсэн боломжуудын нэг юм.
·         20. Үйлдлийн системийг зохион бүтээх архитектур, концепцийгдараах байдлаар хуваадаг. ҮС-ийг зохион бүтээх концепциНэгдмэл цул Давхаргат Виртуал машин Клиент сервер
·         21. Нэгдмэл цул:} Үйлдлийн системийн бүтэц нь ямар ч бүтэцлэгдсэн шинж чанаргүй байдаг.Давхаргат:} Энэ төрлийн үйлдлийн системүүд нь зөвхөн тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэдэг давхаргууд, модулиас тогтоно. Анхны давхаргат үйлдлийн систем нь THE хэмээх үйлдлийн систем юм.Виртуаль машин:} Програм хангамжийн хүсэлтийг виртуаль машин боловсруулаад техник хангамжид шаардлагатай хэлбэрт оруулан илгээдэг.}

No comments:

Post a Comment