Thursday, February 2, 2012

Компьютерийн сүлжээ

Интернэтийн түүх 
1969 онд АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ.
1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ.
 1983 онд уг сvлжээг хоёр салгасан байна.
Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер холбогдсон байжээ.
Дотоод ба Гадаад сүлжээ
Дотоод сүлжээнд 1-2 км радиустай талбайг хамарсан, төвлөрсөн компьютеруудын сүлжээ хамаарна.
 Энэ нь албан байгууллагын эсвэл сургуулийн компьютерийн сүлжээ байдаг.
 Гадаад сүлжээ нь аймаг, сум, гадаадад орших хотуудын компьютеруудыг холбодог.
 Өндөр чанартай холбооны шугам тавихад их хөрөнгө шаардагддаг тул өөр зориулалтаар тависан холбооны шугамыг ашиглах шаардлагатай болдог. Жишээ нь ихэнхи гадаад сүлжээ утасны шугамыг ашигладаг.
Компьютерийн сүлжээ 
Сүлжээг хамрах хүрээгээр нь
LAN (Local Area Network)
MAN (Metropolitan Area Network)
WAN  (Wide area Network)

LAN (Local Area Network)
Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зєвхєн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд,сїлжээний бусад тєхєєрємжүүдийг хооронд нь тусгай тєхєєрємж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг.
MAN (Metropolitan Area Network)
MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том сүлжээ юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг сүлжээ байх бєгєєд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь єндєр хурдын холболттой байх бєгєєд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.
WAN (Wide Area Network)
WAN сүлжээ нь бусад тєрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бєгєєд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой.
WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.
Холболтын бүтэц ба тополог
Юуны өмнө физик холболтын зохион байгуулалтын аргыг сонгож авах хэрэгтэй. Тополог гэдэг ойлголт дор графын бүтцийг хэлж болох ба тухайн графын үзүүрт сүлжээний компьютерууд (заримдаа өөр төхөөрөмжүүд ч байж болох ба жишээ нь switch), тэдгээрийг хооронд физик холболтууд байдаг байна.
Бүрэн төрлийн тополог
Бүрэн гэдэг нь тухайн компьютер сүлжээний бүх компьютертай холбогдсон байх ёстой. Логик холболтын үүднээс авч үзвэл энэ нь энгийн боловч хэт хүндрэлтэй ба үр дүн муутай тополог юм.

Mesh  тополог
Mesh нь бүрэн топологуудаас тогтдог. Маш олон тооны компьютер энэхүү топологын тусламжтай холбогдсон байдаг ба гадаад сүлжээнд ихэвчлэн тааралддаг.

Bus тополог
Уг тополог нь дотоод сүлжээнд их тарсан байдаг. Холболт нь ерөнхий нэг кабельд холбогдсон ба мэдээлэл нь хоёр тал руугаа тархаж болдог. Энэхүү тополог нь зардал багатай болон сүлжээний станцуудад мэдээллийг цаг алдалгүй түгээх чадвартай. Харин сул тал гэвэл найдваргүй сүлжээ юм.

Star тополог
Ерөнхий нэг төхөөрөмжинд холбогдсон бүтцийг хэлнэ
Кабель гэмтсэн үед тэр компьютерт л хамаатай болохоос бусад компьютерт нөлөөлөхгүй.
Топологын сул тал нь гэвэл төхөөрөмжүүд нь нилээд үнэтэй ба компьютерийн тоо ихсэх тусам концентраторын портуудыг нэмэх хэрэгтэй болдог.

Ring тополог
Энэхүү тополог нь өгөгдлийг нэг чиглэл рүү дугуйгаар дамжуулдаг. Дугуй хэлбэрээр зохион бүтээгдсэн байдаг учраас мэдээллийг тухайн компьютер хүлээн авсан эсэхийг хянахад амар байдаг. Энэ давуу талыг нь ашиглаж сүлжээнд буруу ажиллаж байгаа компьютерыг илрүүлэх тестийг хийдэг байна.

  Холимог тополог
Энэ нь Star, mesh, ring, bus төрлийн топологуудаас бүтсэн дэд сүлжээнүүдийн нэгдэл юм.
Интернэтийн программ хангамж
       - Вэб – Web (HTTP)
- Эмайл - Electronic mail
- Файль дамжуулах протокол - FTP (File transfer protocol)
Интернэт үзүүлэгч програмууд
Интернэт үзүүлэгч програмуудыг вэб браузер (web browser) гэдэг.
Mozilla Firefox
Netscape Navigator
Internet Explorer
Дотоод сүлжээний төхөөрөмж
Дотоод сүлжээнд шууд холбогдож байгаа бүх тєхєєрємжийг host гэж нэрлэдэг. Host -д компьютер,принтер, серверүүд, сканнер зэрэг тєхєєрємжүүд орно. Энэ бүх тєхєєрємжүүд нь бүгд дотоод сүлжээний картны тусламжтайгаар сүлжээнд холбогдоно.
Хэрэглэгчийн компьютерүүд
Серверүүд (Файлын, мэдээллийн баазын, холболтын г.м)
Принтер
Сүлжээний карт
Hub
Repeater
Switch
Bridge
Router
UTP Кабель
Coaxial Кабель  буюу зэс утсан кабель
Fibre optic Кабель  буюу шилэн кабель
Punch tool буюу кабель хавчигч бахь
Tester kабель хэмжигч багаж
Хэрэглэгчийн компьютерүүд
Серверүүд (Файлын, мэдээллийн баазын, холболтын г.м)
Принтер
Сүлжээний карт
Hub
Repeater
Switch
Bridge
Router
UTP Кабель
Coaxial Кабель  буюу зэс утсан кабель
Fibre optic Кабель  буюу шилэн кабель
Punch tool буюу кабель хавчигч бахь
Tester kабель хэмжигч багаж
NIC (дотоод сүлжээний карт)
Дотоод сүлжээний карт (мєн network adapter ч гэж нэрлэдэг) нь компьютерийн motherboard дахь expansion slot -д суудаг.
Repeater
 
Repeater-г хол зайнд кабелиар холболт хийхэд сигналыг єсгєх зориулалтаар ашигладаг.
Энэ нь оролт гаралтын нэг нэг порттой тєхєєрємж юм.
HUB
Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар сүлжээнд байгаа компьютерууд хоорондоо холбогдон ажиллах боломжтой болдог. 
SWITCH

Switch нь хамгаалалтын талдаа маш сайн төхөөрөмж төдийгүй сүлжээний нийт ачаалалыг маш ихээр багасгадаг байна. Bridge-тэй адилхан боловч бүх port-ууд нь нэгэн зэрэг ажилладаг тул илүү хурдтай ажилладаг төхөөрөмж юм.
Bridge

Bridge нь ерөнхийдөө өсгөгч буюу repeater-тэй адилхан. Дохиог өсгөн гаргахдаа шүүж заримыг нь авч үлддэг.Тусдаа байгаа сүлжээн доторхи мэдээлэл нь нөгөө сүлжээ рүү орохоос шүүж хамгаалж байдаг.Энэ нь сүлжээ бүрийн ачаалалыг багасгадаг ач холбогдолтой.
Router

Сүлжээний бас нэг үндсэн төхөөрөмжийн нэг болох Router нь network layer-т ажилладаг байна.
Мөн энэ төхөөрөмж нь IP хаягийг үржүүлдэг.Маш том хэмжээний сүлжээг хэд хэдэн сүлжээ болгон хувааж ашигладаг. 
Холбогч (connector)
RJ-45 холбогчийг кабелын толгой ч гэж ярьдаг. Үүнийг UTP кабелаар холбогдож байгаа сүлжээнд  хэрэглэдэг. Энэ холбогч нь 8-н хөлтэй

Холбогч (connector)
Coaxial cable  
Coaxial cable утас нь гадна талын 2-р хүрээлэгч цул дамжуулагч, шахагдсан дотоод дамжуулагч нараас бүрддэг. Мөн диалектрик материалаар тусгаарлагдсан байх ба утас нь бүхэлдээ тусгаарласан гэрээр хамгаалагдсан байна.
Optical fiber cable 
Optical fiber cable нь төв хэсэгтээ 62.5 micron голчтой цилиндрэн шилээс огтдог.Цилиндрийг бүрхээд хамгаалагчууд бүрхсэн байна.
Вэб сайт гэж юу вэ?
Вэб бол Интернэтийн сүлжээнд холбогдсон компьютер дээр байрлах нэгэн төрлийн файлууд юм.
Вэб хуудасыг байрлуулах компьютерийг вэб SERVER гэх ба харин вэб хуудасыг харуулж байгаа компьютерийг CLIENT гэдэг.
Вэб хуудас болгон өөрийн гэсэн домайн нэртэй байна.
Интернэт дахь хаяг


  



1 comment: