Компьютерийн тухай
.Компьютерт суралцахын тулд юуны өмнө түүний хэрэглээний зах зээл, бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн ажиллагааны онцлог, үүрэг зориулалт, холболтын талаар авч үзэх шаардлага зүй ёсоор үүснэ.
Мэдээлэл харилцааны технологийн үндсэн ойлголт
Mэдээллийн технологи
Мэдээллийн бүтээгдэхүүн үүсгэж байгаа мэдээллийн процесс, хэрэгсэл ба арга замуудыг мэдээллийн технологи гэнэ.
Мэдээллийн бүтээгдэхүүн гэж юу вэ?
Энгийнээр хэлбэл, хэвлэмэл, аудио, эсвэл видео зэрэг ямар нэг хэлбэрээр тэмдэглэгдсэн, нэгээс нөгөөд дамжуулж болдог мэдээллийн хэсгийг мэдээллийн бүтээгдэхүүн гэж ойлгоно. Хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн бүтээгдэхүүнүүд:
- Хэвлэмэл ном ба электрон ном
- Товхимол ба тусгай тайлан
- Гарын авлага ба дадлага ажлын дэвтэр
- Aудио хуурцаг, CD, сүлжээнээс татаж болдог аудио файл
- Видео бичлэг бүхий хальс ба DVD
- Теле семинар
- Захиалгад суурилсан вэб сайтууд
Мэдээллийн харилцааны технологи
· Мэдээллийн технологийг харилцаа холбооны технологитой хослуулан хэрэглэхийг мэдээлэл харилцааны технологи гэж хэлдэг.
· Мэдээллийн харилцааны технологид компьютер, зөөврийн компьютер, дижитал камер, видео камер, дижитал микроскоп, сканнер, гар утас, электрон тоглоом, дижитал аудио төхөөрөмжүүд, GPRS, электрон самбар, Интернэт болон хэрэглээний ба үйлдлийн системийн програм хангамжууд багтана.
хангамжууд багтана.
Технологи бол тодорхой зүйлийг хийж гүйцэтгэх арга ухаан, хүний үйл ажиллагааг өөрчилдөг процесс, хэрэгсэл ба арга зам юм.
Технологи нь:
- ихэвчлэн нийлмэл байдаг;
- aмьдрал, ажил хөдөлмөрт нөлөө үзүүлдэг;
- ямар процесс, ямар хэрэгсэл, ямар аргыг хэдийд хэрэглэхийг тодорхойлдог;
- асуудал шийдэх, шийдвэр гаргах, судалгаа хийхэд хэрэглэгддэг.
Мэдээ, мэдээлэл гэж юу вэ?
Хүн бүхэн хүүхэд ахуй цагаасаа эхлэн мэдээллийн харилцаа солилцоонд орж байдаг.
Мэдээллийн тухай дуулж сонсоогүй хүн байхгүй боловч мэдээлэл гэж юу болох хүний өдөр тутмын амьдралд яаж үйлчилж нөлөөлдөг тухай тэр болгон мэддэггүй.
Мэдээллийг ШУ-ны үгээр тодорхойлох аргагүй юм.Ө.х тодорхойлолт шаардагддаггүй ухагдахууны адилаар хэрэглэгддэг.
Ажил сургууль гэр орны доторх хүмүүсийн харилцаа нь бие биедээ ямар нэгэн мэдээлэл дамжуулах хэлбэрээр илэрч байдаг.Ийнхүү дамжуулж байгаа мэдээлэл бүхэн ямар нэг бодит зүйлтэй холбоотой, түүний тухай танилцуулга маягтай байдаг. Жишээ нь: Өнөөдөр 5 цагаас хуралтай, Хөргөгчинд сүү байгаа. 12-р дэлгүүрт шинэ цамц иржээ. Гэх мэт
Хүний бүтээсэн янз бүрийн төхөөрөмж, олон төрлийн системүүд нь бүхэлдээ мэдээллийг цуглуулах боловсруулах үндсэн дээр зохион байгуулагдсан байдаг
Жишээ нь: Гудамжинд байдаг автомат ундааны төхөөрөмж нь мөнгөний хүндийн жин, түүний хэмжээний тухай мэдээллийг цуглуулан боловсруулалт хийж дүгнэлт гаргаад тохирсон жин хэмжээтэй мөнгө хийсэн тохиолдолд үйлчилдэг байна.Мэдээ, мэдээлэл нь харилцан бие биеэ багтаасан өөр өөр шинж чанартай ухагдахуун юм.
Мэдээ нь тодорхой болон тодорхой бусаар илрэн гардаг.
Мэдээлэл болгон тодорхой утгатай байдаггүй учраас хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээн авч ойлгодог.
Тодорхой утгатай болсон мэдээг мэдээлэл гэнэ.Ө.х мэдээ бүр утгатай байна.Мэдээлэл нь тодорхой мэдээгээр дамжин илэрдэг.Иймээс 1 ижил мэдээг хүмүүс янз бүрээр хүлээн авахын зэрэгцээ мөн янз бүрээр тусган авдаг байна.Энэ утгаараа мэдээлэл нь мэдээний тусгал болж байна.Мэдээний шинж чанараас мэдээллийн ач холбогдол хамаарч өөр өөр утга агуулгатай мэдээлэл болдог байна. Жишээ нь: “…нисэх онгоц сүйрчээ…” гэсэн мэдээг зурагтаар дамжуулжээ. Энэ мэдээг та нар яаж хэрхэн хүлээж авах вэ?Тэгвэл энэ мэдээ сүйрсэн онгоцны нисэгчийн болон зорчигчдын ойр дотны хүмүүс, уул онгоцыг эзэмшигч компаний эзэн мөн мэдээг сонсож суугаа жирийн хүмүүсийн хувьд үнэхээр өөр өөр утгатай мэдээлэл болно.Эдгээрээс дүгнэвэл мэдээг дамжуулагч болон хүлээн авагч 2-ын хоорондын харилцааны хэмжүүр болсон ТУСГАЛ шийдвэрлэх хамааралтай болох нь илэрхий байна.Үүнийг ТУСГАЛЫН ДҮРЭМ гэнэ.Тусгал гэдэг нь мэдээ солилцогчдын 1 ёсны тохиролцооны дүрэм юм.Тусгалын дүрмийг заримдаа цөөн тооны бүлэг хүмүүс мэдэж байдаг. Жнь:
Мэргэжлийн үг хэллэг
Мэдээллийн ангилал
Хэрэгтэй, хэрэггүй, хогон мэдээлэл г.м
Аман мэдээлэл
Бичгэн мэдээлэл
Зурган мэдээлэл
Дохион мэдээлэл
Тэмдэгтэн мэдээлэл
Мэдээллийг дүрслэх
Биет бүхэн урттай, хүндийн жинтэй, тэдгээрийг хэмжихтусгай багаж хэрэгсэл байх бөгөөд өөр өөрсдийн хэмжих нэгжтэй байдаг.Мэдээлэл биетийн адилаар бодитой оршдог тул мөн хэмжээ багтаамжтай, хэмжих нэгжтэй байна. Үүнтэй адилаар компьютер дээр боловсруулсан мэдээллийг мөн хэмждэг
Мэдээллийг дүрслэх
Компьютерт мэдээлэл 2-тын тооллын систем буюу 0, 1 гэсэн 2 цифрээр дүрслэгддэг.
Мэдээллийг дүрсэлж байгаа 2-тын цифрийн нийт тоог мэдээллийн эзлэхүүн буюу түүний санах ойд хадгалагдах багтаамж гэнэ.
Мэдээллийг дүрслэхэд тэмдэгтүүдийн дараалал маш чухал байдаг бөгөөд энэ дарааллаас хамаарч мэдээллийн агуулга янз бүр болж өөрчлөгддөг. Жнь: Уул – луу, уур – руу г.м
Аливаа мэдээг ямар нэгэн цагаан толгойн тэмдэгтүүдийн төгсгөлөг дарааллын тусламжтайгаар кодчилж болно. мэдээллийг тээгч нь компьютерийн тусламжтайгаар боловсруулж, дамжуулж, хадгалж болдог тэмдэгтүүдийн дурын дараалал байдаг.
Ямар ч мэдээллийг тухайн хэлээр илэрхийлж болохуйц бүлэг тэмдэгтийг уул хэлний ‘Цагаан толгойн’ хэмээн нэрлэдэг.Цагаан толгойн тэмдэгтүүд төгсгөлөг тоотой байна.
Мэдээллийг ямар нэг цагаан толгойн тэмдэгт ашиглан дүрсэлдэг.Мэдээллийг дамжуулахын тулд хүмүүс шуудан холбоо, утас, радио зурагт зэргийг ашигладаг.Харин мэдээллийг хадгалахдаа номын сан, мэдээллийн сан зэргийг байгуулан ашигладаг.Яг 1 ижил мэдээллийг өөр өөр хэлбэрээр дүрсэлж дамжуулж болдог.
Мэдээллийг хэмжих
Мэдээллийг тодорхойлж болохгүй боловч түүнийг хэмжиж, зай, цаг хугацаа, температур, массын нэгэн адил тоогоор илэрхийлж болно. Мэдээллийн тоо хэмжээг хэмжих хэмжилтийг стандартчилах үүднээс бит(binary digit) гэсэн нэгжийг ашиглах болсон бөгөөд 1 бит гэдэг нь нэг ширхэг хоёртын тэмдэгтээс тогтох мэдээгээр дамжуулж болох мэдээллийн тоон хэмжээ юм.
Мэдээллийг хэмжих
Комьпютерт 1 тэмдэгт гараас оруулахад түүнд харгалзах 2-тын код буюу 0, 1-н дарааллаар дүрслэгддэг.
8 bit = 1 Byte
1024 Byte = 1 KiloByte
1024 KiloByte = 1 MegaByte
1024 MegaByte = 1 GegaByte
КОМПЬЮТЕРИЙН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ
Орчин үеийн компьютер нь тооцон бодох ажлыг автоматаар тэгэхдээ хүний оролцоотойгоор гүйцэтгэх цахим төхөөрөмж юм.Компьютер нь хатуу ба зөөлөн хэсгээс тогтоно.Хатуу хэсэг гэдэг нь компьютерыг бүрэлдүүлэгч биет хэсгийг хэлнэ.Зөөлөн хэсэг гэдэг нь компьютерыг ажиллуулах програм болон мэдээлэл бөгөөд хүний нүдэнд харагдахгүй эрдэм юм.Өөрөөр хэлбэл, компьютер нь гаднаас оруулах мэдээллийг програмийн дагуу боловсруулан хариуг хэрэглэгчид ойлгомжтой байдлаар гаргах хэрэгсэл юм.Програм нь шийдэх асуудлаасаа хамаарч том жижиг янз бүр байна.Хэдийчинээ том олон янзын асуудлыг компьютероор шийдэх тусам төдий чинээ том төвөгтэй програм боловсруулах шаардлагатай.
КОМПЬЮТЕРТ МЭДЭЭЛЭЛ ДҮРСЛЭХ
Мэдээлэл хэрэглэгчид харагдах хэлбэр нь үсэг болон тоо хэлбэртэй байх боловч компьютер дотор зөвхөн тоогоор дүрслэгдэнэ.
Тэгэхдээ бидний мэдэх 10-тын тоо бус 2-тын тооллын системд дүрслэгдэнэ.10-тын тооллын системд 0-оос 9 хүртэл 10 ширхэг цифр хэрэглэн тоолж дараа нь дээд орондоо шилждэг.Иймээс тооны суурь нь 10 байна.Харин 2-тын системд зөвхөн 0, 1 гэсэн 2 ширхэг цифр хэрэглнэ.Гэхдээ 2-тын тоогоор хэрэглэгч уншиж ба бичихэд төвөгтэй учир 16-тын тооллын систем хэрэглэгдэнэ.16-тын тооллын систем нь 0-оос 15 хүртэл тоолсны дараа дээд орондоо шилжих систем юм.2-т, 10-т, 16-тын тооллын системийг дараах жишээн дээр харьцуулан харуулав.
2-тын тоог дүрслэхэд 0 юмуу 1 гэсэн хоёрхон тэмдэгт ордог учир компьютерийн дотоод системд мэдээлэл боловсруулахад техникийн хувьд тохиромжтой байдаг.
Үсэг тэмдэгтийг 2-тын тоогоор дүрслэнэ.Ингэж үсгийг тоогоор дүрслэх стандартаас ASCII (Америкийн мэдээ солилцох стандарт) стандарт илүү их тархсан байна. Энэ стандартаар жишээ нь А үсэг нь 10-тын 65, 16-тын 41 буюу 0100’0001 гэсэн 2-тын тоогоор дүрслэгднэ.
2-тын тоон нэг оронг бит гэнэ.2-тын 8 оронг 1 байт гэнэ.1024 байтыг 1 килобайт буюу 1КБ, сая байтыг 1 мегабайт буюу 1МБ хэмээн нэрлэнэ.
Тухайн компьютерийн хувьд дотоод болон гадаад байгууламжуудын хооронд мэдээллийг хүлээн авах, дамжуулах битийн тоог тухайн компьютерийн үгийн урт гэж нэрлэнэ.Өөрөөр хэлбэл үгийн урт гэдэг нь нэг зэрэг дамжуулах мэдээний уртын хэмжээ юм.үг-байт
Үгийн урт компьютер бүхэнд өөр өөр байдаг.
Жнь: 8086 8 бит
286 16 бит
386 16/32 бит
486 16/32 бит
586/Pentium 32 бит
Компьютерийн хүчин чадлыг тодорхойлох нөгөө нэг хэмжүүр нь дотоод санах байгууламжийн багтаамж юм.Дотоод санах байгууламж нь шуурхай, тогтмол гэсэн хоёр төрөл байна.
Компютер нь ОРОЛТ, БОЛОВСРУУЛАЛТ, ХАДГАЛАЛТ, ГАРАЛТ гэсэн дөрвөн үндсэн үйлдэл хийдэг.
ОРОЛТ.Товчлуур хулгана хоёрыг өгөгдөл мэдээлэл оруулах, заалт өгөхөд ашигладаг ба хэрэглэгчийг компьютертай холбоно.
БОЛОВСРУУЛАЛТ.Төв процессор нь компьютерийн хамгийн гол элемент бөгөөд тэр нь компьютер доторх мэдээлэлийн урсгалыг зохицуулах арифметик, логик үйлдлийн заалт гүйцэтгэх үүрэгтэй.Төв процессор нь өгөгдсөн үйлдлийг гүйцэтгэхийн тулд оролт, гаралт, хадгалах төхөөрөмжийг холбон ажиллуулна.Боловсруулах төхөөрөмжид санах ой, процессор, туслах санах ой зэрэг орно.
ХАДГАЛАЛТ.Компьютерийн дискэнд өгөгдөл мэдээлэл, программ хадгална.Компьютер тодорхой үйлдлийг гүйцэтгэхдээ дискэнд байгаа зүйлийг авч ашиглах ба үр дүнг буцааж бичнэ.Хадгалах төхөөрөмжид хатуу, уян, компакт диск, кассет орно.
ГАРАЛТ.Гаралтын төхөөрөмж нь компьютерийг хэрэглэгчтэй холбож, мэдээллийг дэлгэцнээ харуулах, дуу авиа гаргах зэрэг үйлдэл хийнэ.Монитор, хэвлүүр, чанга яригч зэрэг нь гаралтын төхөөрөмж юм.
КОМПЬЮТЕРИЙН ДОТООД БАЙГУУЛАМЖ
Компьютер нь арифметик, удирдах, гадаад болон дотоод санах байгууламж, оруулах, гаргах байгууламжуудаас тогтоно.

No comments:
Post a Comment