Функцийг дотор нь стандарт, хэрэглэгчийн гэж 2 ангилдаг.
Стандарт функцццд нь *.h төрлийн файлд хадгалагддаг.
Жишээлбэл: math.h толгой файлд хадгалагддаг sqrt(); гэдэг квадрат язгуур
гаргадаг функц байдаг.
Харин хэрэглэгчийн
функцийг програм зохиогч өөрөө зохиодог.
Функц нь програмд олон дахин давтагдах үйлдэлийг багасгаж
өгдөг.
Хэрэглэгчийн
функцийн бичигдэх хэлбэр.
<буцах
утгын төрөл> <Функцийн
нэр> (<параметрүүд>)
{
<үйлдлүүд>;
return <буцах утга>;
}
Жишээ нь: 2
тооны нийлбэр олдог sum нэртэй
функц зохиож ашиглая.
#include <stdio.h>
#include<conio.h>
int sum(int a, int b)
{ int r;
r=a+b;
return r;
}
int main ()
{ int z;
z = sum(10,3);
printf(“Niilber = %d\n",z);
getch();
}
|
Niilber = 13
|
Өгсөн тоог
квадрат зэрэг дэвшүүлдэг sqr нэртэй
функц
зохиож. Өгсөн тоог квадрат зэрэг дэвшүүлэх програм бич
Си хэлэнд утга буцаах болон утга буцаахгүй функц гэж 2
төрөл байдаг. Утга буцаах функцийн хувьд буцаах утгын төрлийг бичиж өгдөг бол
утга буцаахгүй функцийн хувьд void гэсэн үг бичиж өгдөг.
Жишээ нь: 2
тооны нийлбэр олдог sum нэртэй
функц
зохиож ашиглая. Энд void төрлийн
функц зохионо.
#include <stdio.h>
#include<conio.h>
void sum(int a, int b)
{ int r;
r=a+b;
printf("Niilber = %d",r);
}
int main ()
{
sum(10,13);
getch();
}
|
Niilber = 23
|
Өгсөн тоог
квадрат зэрэг дэвшүүлдэг sqr нэртэй
функц
бүхий програм бич. Энд sqr функц утга
буцаахгүй болно. Өөрөөр хэлбэл void төрөлтэй
байна.
Жишээ нь:
Өгөгдсөн тооны оронгийн тоог буцаах функц бүхий програм бич.
#include <stdio.h>
#include<conio.h>
int oron(int n)
{ int i;
while (n)
{
n=n/10;
i++;
}
return i;
}
int main ()
{ int z;
z = oron(1012);
printf(“%d -n orontoi too bna.\n",z);
getch();
}
|
4 -n orontoi too bna.
|
Өгөгдсөн тооны цифрүүдийн нийлбэрийг олох функц бүхий програм бич.
2.Өгсөн тооны 4 зэргийг олдог функц бүхий програм зохио.
3.Өгсөн N хүртэлх тооноос анхны тоонуудын нийлбэрийг ол.4.N тоо хүртэлх тоонуудаас цифрүүдийн кубын нийлбэртэйгаа тэнцүү тоог ол. Тооны цифрүүдийн кубын нийлбэр олох функц зохиож ашиглана.
5.Факториал олох функц зохиож. Өгсөн тооны факториалыг олох програм бич.6.Өгсөн 2 тооны ХИЕХ олох xiex нэртэй функц зохиож өгсөн 3 тооны ХИЕХ-ийг ол. Үүнд: ХИЕХ(a,b,c)=ХИЕХ(ХИЕХ(a,b),c)
7.Өгөгдсөн олон оронтой тоо цифрүүдийнхээ нийлбэрт хуваагдаж байвал “Yes”, үгүй бол “No” гэж хэвлэдэг програм зохио. Энд өгөгдсөн тооны цифрүүдийн нийлбэр олдог функц зохиож ашигла. Үр дүн: 9612 гэхэд Yes, 2431 гэхэд No гэсэн үр дүнгүүд үзүүлэнэ.
8.N хүртэлх тооноос цифрүүдийн нийлбэр 10-аас их, палиндром байх тоонуудыг ол. Тооны цифрүүдийн нийлбэр олох, палиндром эсэхийг шалгадаг 2 функц зохиож ашигла. Үр дүн: n=15 үед 29 38 47 56 65 74 83 92 119 128 137 146
No comments:
Post a Comment