Tuesday, October 12, 2010

Шүлэг №5

Би чамайг хайрлахаа больсон гэж худлаа хэлэхгүй
Чи намайг санахаа больсон гэж сэтгэлээр унахгүй
Намайг хайрлаагүй чамайг хайрлаад яах вэ
Намайг бодохгүй хүнийг би санаад ч яах вэ
Хэзээ ч ирэхгүй чамайг хүлээгэд яах вэ
Хэзээ ч биелэхгүй мөрөөдлийг мөрөөдөөд ч яах вэ
Хайрандаа зүсэгдсэн зүрхээ нулимсаараа эдгээгээд мартъя
Харуулдан суудаг харцаа өөр хүн дээр тогтооё
Чиний нэрийг амандаа биш зүрхэндээ шивнэе
Чиний тухай сураг сонсон санасан сэтгэлээ хууръя
Чиний жаргалийн төлөө өөрийгөө би мартъя
Чи миний анхных гээд чамайг би уучлая

No comments:

Post a Comment