Чш Чш
Чимээгүйхэн миний л хэлэхийг сонсоцгоо
Чих тавин чимээгүйхэн сонс
Ой тойнд чинь хүрэх гэсэн найрагч миний л үгийг сонс
Онгойж юу магад таны сэтгэл, сонс
Чихнийхээ хажуугаар өнгөрөөлгүй миний л үгийг
Чичирсэн хоолойгоо зангидан хэлэх гунигийг минь сонс
Зуны халуун наран мандахад хүмүүс бачуурдаг шиг шаналлаа хэлье
Зуурдхан орсон бороонд сэтгэл уужирдаг шиг баяслаа ч бас хэлье
Орхиод одсон түүндээ хэлж чадаагүй үгээ хэлье
Одод болон түгсэн түүнийхээ сонсохыг хүссэн үгийг хэлье
Амур надад гомдон түүнийг минь булаасан ч тэр л үгийг хэлье
Ахин наддаа ирэхгүй түүндээ энэ л үгээр хөшөө босгоё
Хайрлах сэтгэлгүй гэж бодсон хүмүүст би хайраа нээж хэлье
Хажуугаар өнгөрөхдөө харц шиддэг охидод гуниг төрүүлж хэлье
Намайг уучил гэж хэлж чадахгүй ч тэр л үгийг та нарт хэлье
Насанд минь эхний бөгөөд эцсийнх байсан хайраа би дэлгэе
Зүрх сэтгэлийн нандин эрдэнэ түүндээ БИ ХАЙРТАЙ
Зүүдэнд минь ургах нандин цэцэг түүндээ БИ ХАЙРТАЙ
Дурсамж дүүрэн амьдралын минь нар түүндээ БИ ХАЙРТАЙ
Дуунд уярах хорвоогийн минь аялгуу түүндээ БИ ХАЙРТАЙ
Цээжийг минь налан уйлахдаа чанга тэврэх үед нь ХАЙРЛАСАН
Цэцэг намар унадаг шиг гундаад ирэхэд нь ч ХАЙРЛАСАН
Нүгэлт энэ хорвоод даруухан амьдрахад нь ч ХАЙРЛАСАН
Нүдээрээ цоо ширтэхэд нь түүнийгээ БИ ХАЙРЛАСАН
Айдас төрсөн сэтгэлээ нуун хуурамч инээхэд ч ХАЙРЛАСАН
Айзам нийлэн хажууд минь баярлан суухад ч ХАЙРЛАСАН
Ертөнцийн гоо г наддаа мэдрүүлсэн ч
Ерөөс минийх биш бурхных болоход нь л би гомдсон
Тэр миний анхны хайр
Тэртээх он жилүүдийн минь дурсамж
Санаа алдахад бодолд ургадаг болохоор охид минь
Намайг биш өөр залууг хайрла
ТҮҮНДЭЭ БИ ХАЙРТАЙ
Хөөх. Ёстой сайхан бичжээ.
ReplyDeleteТа зохиосийму багшаа?
ReplyDelete10 jild bhdaa bichij bsiin hehe
ReplyDeleteaaaay hendee hair zarlaad bnaa ein ta guai
ReplyDeleteбагшаа та шууд болор цомд ороо
ReplyDeleteболор цомын эзэн болох нь тодорхорхой