Tuesday, October 12, 2010

Шүлэг №4

Шөнийн оддыг тоолж зүүдээ би манахдаа
Шүүдэр буусан цэцэгсээс чамайгаа би харамладаг
Шиврэн орох борооноос чамайгаа би халхалдаг
Шаналал хайсан гунигаас чамайгаа би нуудаг
Ганцаардан уйтгарлан суухад чи минь л бодолд ургаж
Гангар шаазан шиг эмзэгхэн сэтгэлийг минь аргадаач
Гайхамшигт дурлалаар соёолсон цэцэг гэвэл чамайг
Гарах хөрс үндэс нь би билээ найз минь
Хагацъя хоёулаа гэж харамсалтайгаар хэлэхэд чинь
Хайр нэхэн зогссон би чамаас
Хэлэх үггүй дуугүй зогсоход чинь
Хэнэггүй харцнаас минь нулимс дусалж байсан

2 comments:

  1. hmmm chaag shvleg zohiodog gj medeegvm bn.gogo boljeee

    ReplyDelete
  2. Manai bagsh jine zohiolch yum bn shd

    ReplyDelete