Wednesday, April 28, 2010

9-р ангийн математикийн шалгалт

Зураг сайн харагдахгүй байвал зураг дээр дараад үзээрэй

8-р ангийн математикийн шалгалт

Зураг сайн харагдахгүй байвал зураг дээр дараад үзээрэй

7-р ангийн математикийн шалгалт

Холбоос хийх

Tuesday, April 27, 2010

Зураг оруулах

Дугаарлагдсан жагсаалт оруулах

Дээрх кодыг бичсэнээр дараах үр дүн гарна.

Дугаарлагдаагүй жагсаалт оруулах


Дээрх кодыг бичсэнээр дараах үр дүн гарна.

Wednesday, April 14, 2010

Way back into love By Hugh Grant and Haley Bennett

Way back into love By Hugh Grant and Haley Bennett энэ дууг үгтэй нь орууллаа. Дагаж дуулаад англи хэлнийхээ дуудлагаа сонсголоо нэмэгдүүлээрэй

Justin Bieber baby


Justin Bieber-baby энэ дууг үгтэй нь орууллаа. Дагаж дуулаад англи хэлнийхээ дуудлагаа сонсголоо нэмэгдүүлээрэй

Амьдрал өөрөө дурсамж байдаг

7-р ангийн “Түүх, Иргэншил” хичээлийн шалгалт / тест/

7-р ангийн “Түүх, Иргэншил” хичээлийн шалгалт / тест/
Вариант “А”
1. 1487 онд Сайн итгэлтын хошууг хэн нээсэн вэ? А.Бартолоему Диаш Б.Х.Колумб В.Васка Да Гама
2. 15-16 зууны үед баруун болон төв европын нийгмийн амьдралд гүнзгий өөрчлөлт гарч,Ромын католик шашинтай зөрчилдөж сүм хийдийг өөрчлөн шинэчлэх шаардлагын дор олон нийнтийн хөдөлгөөн өрнөснийг...................................гэнэ.
3. Стандар ойл,Ройал датч зэрэг нь юуны нэр вэ? А. Газрын нэр Б. Хотын нэр В. Компаний нэр
4. 1914-6-28 нд Сараево хотод Австрийн хаан ширээг залгамжлагч Эрцгерцог Франсу Фердианандыг алсан нь 1-р дайны юу болсон вэ? А.Эхлэл Б.Шалтаг В. Шатгаан
5. 1915 оны Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ хаана болсон бэ?
А. Хиагтад Б. Оросын Улаан-Үүд хотод В. Хятадад
6. Германы Нацист нам юу гэж уриалж байсан бэ?
......................................................................... ..........................................................................
7. НАТО гэж юу гэсэн үг бэ?
А.Умард Атлантын цэргийн эвсэл
Б. Холбоотнуудын эвсэл
В.Энхийг тогтоох байгууллага
8. Д.Рузвельт.Черчилль нарын байгуулсан гэрээг юу гэдэг бэ?
А.Хамтын гэрээ Б. Холбоотны гэрээ В.Атлантын тунхаг
9. Хооронд нь зөв харгалзуул
1.Умард Америк А.Нью-Йорк,Нью-Жерси,Пенсильвиан
2.Төв Америк Б.Жоржи,Мэрилэнд,умард,өмнөд, Каролин
3.Өмнөд Америк В.Нью Гэмпшир Массачсэтс,Вермонт
10. .Дэлхийн 1-р дайнд Төвийн хүчнүүд гэж хэнийг хэлж байсан бэ?
А.Герман-Австри,Унгар Б. Орос-Франц В. Герман-Серби
11. Өрнөдийн орнууд 1920-иод оны үеийг юу гэж нэрлэдэг байсан вэ?
А.Жаазын үе Б. Орчин үе В.Хувьсгалын үе
12. Улс төрийн ашиг хонжоо,эсвэл өшөө авахын тулд гэм буруугүй иргэдийн эсрэг хүчирхийлэл явуулах нь
А.Терроризм Б. Харгис үйл ажиллагаа В. Хүч хэрэглэх явдал
13. НҮБ-аасхүний эрхийн түгээмэл тунхаглалыг хэдэн онд батлан гаргасан бэ?
А.1948 он Б. 1947 он В. 1949 он
14. Версалын гэрээний уриа аль нь вэ? А. Германыг дарах Б. Шударга Вильсон мандтугай В.Энхийг тогтоох
15. АНУ-ын тусгаар тогтнолын тухагийг хэн боловсруулсан бэ?
А.Томас Жефферсон Б.Жорж Вашингтон В.В.Вильсон
16. Хоёр ба түүнээс дээш хүн хоорондоо ямар нэгэн ……………………….. солилцох йл явцыг ………………………….. гэнэ.
17. Үндсэн хуулийг иргэн бүр сахин биелүүлэх, сурагч бүр дүрэмт хувцас өмсөх зэрэг нь нийгмийн харилцааг зохицуулдаг аль хэм хэмжээнд хамрагдах вэ?
А. Ёсзүйн Б. Зан заншлын В. Эрхзүйн
18. Бүх нийтээр заавал дагаж мөрдөхөөр төрөөс батлан гаргасан дээд хүчин чадал бүхий баримт бичгийг……………………………гэнэ.
А. Хууль Б. Тогтоол В. Захирамж
19. Иргэний үндсэн үүргийг ол
А. Хөдөлмөрлөх В. Албан татвар төлөх
Б. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх Г. Эрүүл мэндээ хамгаалах
20. Материаллаг бус бүх хохиролыг …………………………………..Хохирол гэнэ.
А. Эд хөрөнгийн Б. Эд хөрөнгийн бус
21. 10 настай ”П” өөрийн болгоомжгүгээс чулуу шидэж “М”- ийн дэлгүүрийн цонхийг хагалав. Иргэн “М”-д ямар хохирол учирсан вэ? А. Бусдын нэр алдар хүндэд учруулсан гэм хор В. Бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хор
Б. Бусдын амь насанд учруулсан гэм хор Г. Орчин тойрондоо учруулсан гэм хор
22. Хүний эрх эрх чөлөөнд халдсан нийгэмд аюултай, хууль зөрчсөн үйлдлүүдийг ……………………. Гэнэ.
А. Гэм хор Б. Гэмт хэрэг В. Гэмт үйлдэл
23. Аль нь цагдаагийн үүрэгт хамааралгүй вэ?
А. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх В. Гэмт этгээдийг эрэн сурвалжлах
Б.Хүн амын амгалан тайван байдлыг хамгаалах Г. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх
24. НҮБ-аас “Хүүхдийн эрхийн конвец” –ийг хэзээ баталсан бэ?
А. 1989 Б. 1996 В. 1992 Г. 1948
25. Хүний эрхийн үндсэн зарчмуудыг нэрлэ.
А………………………………………. В. …………………………………………
Б. ……………………………………… Г. …………………………………………..
26. Хүүхдийн эрхийг хамгаалах Монгол улсын хуулийг хэзээ баталсан бэ?
А.1992 Б.1993 В.1996 Г.1990
27. Сурагчийн эрхэд хамааралгүйг ол.
А. Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах В. Сургууль, багшийн үйл ажиллагаатай хобогдох
Б. Багш шавийн хармлцааг хүндэтгэн дээдлэх асуудлаар санал гаргах, шүүмжлэх
Г. Суралцах хугацаа хэлбэрийн талаар санал тавьж
Шийдвэрлүүлэх.
28. Хүмүүс хоорондын ялгаралыг…………………………………ба ……………………………………………………. гэж хоёр ангилдлаг.
29. Аль гэр бүлийг тодорхойлсон тодорхойлолт вэ?
А. Гэр бүл нь нийгмийн анхдагч бүлэг
Б. Гэр бүл нь гэрлалт болон цусан төрлийн холбоо бүхий хамтын хариуцлага хүлээдэг хүмүүсийн нэгдэл юм.
В. Гэр бүл нь нийгмийн үнэт зүйл юм.
Г. Гэр бүл нь эрэгтэй эмэгтэй 2-ын гэрлэлтийн үр дүн юм.
30. Хүн эрүүл аюулгүй орчинд …………………………… эрхтэй.

7-р ангийн “Түүх, Иргэншил” хичээлийн шалгалт / тест/
Анги:…………………………..
Нэр:…………………………..
Вариант “В”
1. Х.Колумбын 2-р аялал хэдэн онд болсон вэ? А.1400 он Б.1510 он В.1493-1496 он
2. Авсолютизм гэдэг нь ...........................................
3. Хар тамхины дайн аль улсын хооронд болсон вэ? А.Хятад-Англи Б. Хятад-Орос В.Франц –Итали
4. Зөвлөлт Орос улс хэдэн онд дэлхийн 1-р дайнаас гарсан бэ? А.1918-03-03 Б.1915-02-12 В.1915-08-23
5. Хэдээс хэдэн оны үеийг хүйтэн дайны үе гэдэг бэ? А. 1945-1950 он Б.1948-1989 он В.1957-1992 он
6. ...........................................нь гар хөдөлмөрөөс механикжсан хөдөлмөрт,мануфактураас фабрик заводын үйлдвэрт шилжсэн үйл явц юм
7. Азийн бар улс аль нь бэ? А.Тайвань,Хонгконг,Монгол Б. Тайвань,Хонгконг,Сингапур В.Сингапур, Хятад,Монгол
8. Дайнд сүйдсэн Европын эдийн засгийг сэргээхийн тул АНУ ямар ажлыг эхлүүлсэн бэ?
А.Хамтран ажиллах зөвлөл байгуулсан
Б.Маршаллын төлөвлөгөө зохиосон
В.Энхийн гэрээ байгуулсан
9. Хооронд нь зөв харгалзуул
1.Умард Америк А.Нью-Йорк,Нью-Жерси,Пенсильвиан
2.Төв Америк Б.Жоржи,Мэрилэнд,умард,өмнөд, Каролин
3.Өмнөд Америк В.Нью Гэмпшир Массачсэтс,Вермонт
10. .Дэлхийн 1-р дайн хэдэн онд дууссан бэ? А.1917-11-11 Б.1918-10-22 В.1918-11-11
11. Сайн хөршийн бодлогыг хэн явуулсан бэ? А.Сталин Б.Д.Рузвельт В. Черчилль
12. Сансрын эрин үе хэдэн оноос эхэлсэн вэ? А.1961 он Б.1965 он В.1980 он
13. Аж үйлдвээрийн хувьсгалын онцлог
А.Гар хөдөлмөрөөс механикжсан хөдөлмөрт шилжсэн
Б.Эдийн засгийн хямрал үүссэн
В.Хөлсний ажилчин пролетари үүссэн
14. Нэдсэн үндэстэний байгууллага хэдэн онд байгуулагдсан бэ?
А. Дэлхийн 1-р дайны дараа
Б. 1925 онд
В.Дэлхийн 2-р дайны дараа
15. Ариун Елена аралд хэнийг бүх насаар нь цөлсөн бэ? А.В.Вильсоныг Б.Наполеоныг В.Б.Артурыг
16. Хүмүүсийн харилцааг бичмэл ба ……………………………………… гэсэн үндсэн хоёр хуулиар зохицуулдаг.
17. Тухайн үйлдэл үйл ажиллагааг хийх боломжийг хасах ба хязгаарлах тухай ойлголтыг хуулийн аль заалтанд тусгадаг вэ.
А. Тогтоосон хэм хэмжээ Б. Зөвшөөрсөн хэм хэмжээ В. Хориглосон хэм хэмжээ
18.” Төр нь нийтийн болон хивийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрчөмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн нь хуулийн аль үүрэгт хамаарах вэ?
А. Хүмүүсийг харилцаанд шударга ёсыг тогтоох В. Шударга өрсөлдөөнийг дэмжиж, ЭЗ-ийн өсөлтийг хангах
Б. Хүрээлэн буй орчныг хамгаална Г. Хүмүүсийн амар амгалан байдлыг хамгаална.
19. Эрүүл мэндээ хамгаалах нь таны ямар үүрэгт хамаарах вэ?.
А. Үндсэн үүрэг В. Албан үүрэг
Б. Журамт үүрэг Г. Албан бус үүрэг
20. Хэн нэгний буруутай үйлдлийн улмаас бусдын нэр төр, эрүүл мэнд, эд хөрөнгө, ……………………………., сэтгэл санаанд учруулсан хохиролыг ………………………….гэнэ.
21. Бага насны хүүхэд бусдад ямар нэгэн гэм хор учруулбал түүний хохирлыг хэн барагдуулах вэ?
А. Хүүхэд өөрөө Б. Эцэг эх асран хамгаалагч В. Хохиролыг барагдуулах шаардлагаггүй
22. Гэмт хэргийн шинжид хамааралгүйг ол.
А. Нийгэмд аюултай В. Ямар нэгэн хор уршиггүй
Б. Хууль зөрчсөн Г. Гэм буруутай нь тогтоогдсон.
23. Аль нь цагдаагийн зарчимд хамаарах вэ?
А. Хуульд заасны дагуу хүмүүсийн биед болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийх
Б. Хууль дээдлэх
В. Гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх.
Г. Гэмт этгээдийг барих, хорих
24. Хүний эрх гэж юу вэ?
А. Хэн нэгнээс бидэнд өгсөн бэлэг В. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим.
Б. Хүнд төрсөн цагаас нь эхлэн оршдог жам ёсны зүйл
25. Хүүхдийн үндсэн эрхүүдийг нэрлэ.
А………………………………………. В. ………………………………………
Б……………………………………….. Г. ……………………………………….
26. НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хэзээ баталсан бэ?
А.1989 Б. 1996 В. 1992 Г. 1948
27. “”Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” Монгол улсын хуулийг хэзээ баталсан бэ?
А. 1996 Б. 1997 В. 1992 Г. 1993
28. нийгмийн бүлгүүдийг …………………………… ба ……………………………………..бүлэг гэж 2 ангилдаг.
29. Эрүүл мэндээ хамгаалах нь доорх ойлголтуудын алинд нь хамаарах вэ?
А. Иргэний эрх Б. Иргэний үндсэн үүрэг В. Иргэний журамт үүрэг.

30. Гэр бүлийн үүрэгт хамааралгүйг ол.
А. Гэр бүлийн гишүүдийг аливаа халдлагаас хамгаалах
Б. Хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө боловсролыг хүчээр олгох
В. Хүн амын өсөлтийг хангах
Г. Гэр бүлийн гишүүдийн харилцан хүндэтгэлийг бий болгох


Тестийн түлхүүр
“А” вариант “В” вариант
1- А 1-В
2-Реформаци 2-Тэгш бус байдал
3-В 3- А
4-Б 4- А
5-А 5- Б
6-Өнөөдөр Герман манайх, маргааш дэлхий манайх 6- Аж үйлдвэржилт
7-А 7- Б
8-В 8-Б
9- 1в, 2а, 3б 9- 1б, 2в, 3а
10-А 10-В
11-А 11-Б
12-А 12-А
13-А 13-А
14-Б 14-В
15-А 15-Б
16- Мэдээлэл , харилцаа 16- Бичигдээгүй
17-В 17- В
18-А 18- В
19-В 19- Б
20-Б 20-Амь нас, гэм хор
21-В 21-Б
22-Б 22- В
23-Г 23- Б
24-А 24- Б
25-Түгээмэл, салшгүй , хуваагдашгүй, тэгш 25- Хамгаалах, хагжих, амьдрах, нийгмийн амьдралд оролцох
26-В 26- Г
27-Б 27-Б
28-Төрөлхийн ,төрөлхийн бус 28-Албан, албан бус
29-Б 29- В
30-Амьдрах 30- Б

Мэдээлэл зүйн мэдлэг шалгах тест

1. Та өөрийн и-мэйл хаягийг бүтнээр нь бичнэ үү? .......................................................
2. Зураг зурах Paint програмыг ажиллуулах дарааллыг сумаар холбон бич.
.......
3. Та компьютерыг холбож ажилд бэлдэж байсан бол компьютерийн гар залгах оролт ямар өнгөтэй вэ? ..........
4. Компьютерийн дэлгэцэн дээр хэд хэдэн програм зэрэг ажиллуулж болох уу? ...................
5. Шинээр хавтас нээх зөв дарааллыг олно уу?
a. Хулганы баруун товч дараад New сонголтоос Folder команд
b. Хулганы зүүн товч дараад New сонголтоос Folder команд
c. Хулганы баруун товч дараад Folders команд
d. Гарын Ctrl товчийг дарж байгаад гарын N товчийг дарж нээж болно.
6. Дараах командаас аль нь нэр солих зориулалттай команд вэ?

a. Rename
b. Cut
c. Delete
d. Copy
7. Устгасан файл болон хавтасыг хогийн савнаас сэргээхдээ ямар командаар сэргээх вэ?

a. Cut
b. Restore
c. Paste
d. Бүгд болно
8. Монгол Ө үсэг Англи ............... үсэгтэй нэг товчин дээр байрладаг.
9. Windows Explorer програмыг ажиллуулах алхамыг сумаар холбон бичнэ үү?
.....................
10. Гарын Backspace товчны үүргийг бичнэ үү? ......................................
11. Англи R үсэг Монгол ................ үсэгтэй нэг товчин дээр байрладаг.
12. Word 2007 програм дээр мөр хоорондын зайг өөрчлөх командыг ол?

a. Font Color
b. Underline
c. Line spacing
d. Bullet
13. Word 2007 програмыг ажиллуулах дарааллыг сумаар холбон бич.
...............
14. Word, Excel, PowerPoint програмуудыг Replace команд ямар үүрэгтэй вэ?

a. Үг хайх
b. Алдаатай үг хайх
c. Үг хайж олоод өөрчлөх
d. Үг сонгох

15. Word програм дээр текстийг тоогоор дугаарлахдаа ямар командаар дугаарлах вэ?

a. Bullets
b. Numbering
c. Grow Font
d. Аль нь ч болохгүй

16. Word, Excel, PowerPoint програмуудыг New болон Open командуудын үүрэгийг бич.
............................
17. Word, Excel, PowerPoint програмуудын SmartArt команд ямар үүрэгтэй команд вэ?

a. Зураг зурах
b. Схем оруулах
c. Хүснэгт оруулах
d. График оруулах

18. Word програм дээр цаасыг хэвтээ болгоод хүрээ хийхдээ ямар ямар команд өгөх вэ?

a. Page Borders ба Landscape
b. Borders ба Page Number
c. Orientation ба Margins
d. Line Numbers ба Text Wrapping
19. Word програм дээр хүснэгт хийхдээ аль цэсний ямар команд өгөх вэ?

a. Home цэсний Table команд
b. Insert цэсний Table команд
c. View цэсний Insert Table команд
d. Home цэсний Bottom Border коман
20. Word програм дээр хүснэгтийн нүд нэгтгэхдээ ямар алхамаар ямар команд сонгох вэ?
a. Нэгтгэх нүднүүдээ сонгоод Layout цэсний Merge Cells
b. Нэгтгэх нүднүүдээ сонгоод Format цэсний Merge And Center
c. Нэгтгэх нүднүүдээ сонгоод Home цэсний Merge Cells
d. Нэгтгэх нүднүүдээ сонгоод Table цэсний Merge
21. Excel програмыг анх нээхэд .......... ажлын хуудастай гарч ирдэг.
22. Excel програмын Save As команд ямар үүрэгтэй вэ?

a. Хадгалах
b. Өөрчлөлт хийж хадгалах
c. Бүгдийг нь хадгалах
d. Бүгд зөв
23. Excel програмын Merge & Center команд нь сонгосон нүднүүдийг ........................ үүрэгтэй.
24. Excel програмын Wrap Text командын үүргийг бич. .................... .................. ................. ...............
25. Print Preview команд нь ямар үүрэгтэй команд вэ?

a. Хэвлэх
b. Хэвлэх байдлыг харах
c. Хэвлэх тохиргоо
d. Бүгд зө
26. Компьютер зөв унтраах дараалал бичнэ үү? .................... . .................. ........... ................... ..............
27. Excel програм дээр томъёо бичихдээ .......... тэмдэг тавьж эхэлнэ.
28. Дараах зүйлсийг зөв харгалзуул.

a. Нийлбэр олно
b. Үржвэр олно
c. Дундаж олно
d. Нөхцөл шалгана
1. Product
2. If
3. Sum
4. Average
29. Баримтыг хэвлэхдээ ямар командаар хэвлэх вэ?

a. Print
b. Print Preview
c. Page Print
d. Бүгд зөв

30. Word програмаар хэвлэхдээ Current page сонголтоор хэвэлбэл ямар хуудас хэвлэгдэх вэ?

a. Эхний хуудас
b. Бүх хуудас
c. Заагч байрласан хуудас
d. Сүүлчийн хуудас
31. PowerPoint програм нь ямар зориулалттай програм вэ?

a. Зураг янзлах
b. Текст боловсруулах
c. Танилцуулга хийх
d. Хүснэгттэй ажиллах
32. PowerPoint програмын илтгэлийг гараас ямар товчоор тоглуулж болох вэ?

a. F
b. F1
c. F4
d. F5

33. PowerPoint програм дээр объектод хөдөлгөөн оруулахдаа аль цэсний ямар команд сонгох вэ?

a. Ноme цэсний Custom Animation
b. Animations цэсний Custom Animation
c. Slide Show цэсний Custom Animation
d. Slide Show цэсний Current Slide
34. Microsoft Office 2007 програмуудын файлыг 2003 болгож хадгалахдаа ямар алхам хийх вэ?
a. Үндсэн цэсний Save As командаар хадгалаад Save As Type дээр 2003 төрлийг өгнө.
b. Home цэсний Save As командаар хадгалаад Type талбар дээр 2003 төрлийг өгнө.
c. Insert цэсний Save As командаар хадгалаад Save As Type дээр 2003 төрлийг өгнө.
d. Өөрөө автоматаар хадгалдаг.
35. Yahoo messenger –ээс гарахдаа дараах командуудын алийг өгөх вэ?

a. Messenger цэсний Sign Out
b. Messenger цэсний Close
c. File Sign цэсний Out
d. File цэсний Close
36. Файл устгах зөв дараалалыг ол.
a. Устгах файлаа сонгоод хулганы баруун товч дараад Rename команд
b. Устгах файлаа сонгоод хулганы баруун товч дараад Cut команд
c. Устгах файлаа сонгоод хулганы баруун товч дараад Copy команд
d. Устгах файлаа сонгоод гараас Delete товч
37. Интернэтээс зураг татах зөв алхам аль нь вэ?
a. Татах зураг дээр баруун товчоо дараад Save Picture As
b. Татах зураг дээр баруун товчоо дараад Copy
c. Татах зураг дээр баруун товчоо дараад Save Target As
d. Татах зураг дээр баруун товчоо дараад Save
38. Өөрийн хаягнаас шинээр захиа бичихдээ ямар команд өгөх вэ?

a. New message
b. Add message
c. All message
d. Бүгд болно
39. Зүүн гарын долоовор хуруу гарын ямар товчин дээр байрлах ёстой вэ?(Монгол товч)

a. А
b. О
c. Р
d. Ө
40. Excel програмын нүдийг будах команд нь аль вэ?

a. Font Color
b. Edit Color
c. Shape Color
d. Fill Color

Элсний урлаг

Tuesday, April 13, 2010

Hyper Text MarkUp Language хэлний тухай

Сүүлийн үед Интернэт хэрэглэгчдийн тоо харьцангуй өсч түүнийгээ дагаад хэрэглээ ч маш их өргөн болж олон ч сайхан вэб сайтууд бүтээгдэн гарч байна. Энэ тэндхийн вэбүүдээр аялаж, элдвийн форумаар зочилход вэб мэдээллийг үндэслэн бүтээгч HTML хэлний талаар асуусан, сурах юмсан гэсэн олон хэрэглэгчийг хараад өөрийн тус болох зүйлээ хэлээд өгөх юмсан гэж боддог ч төдийлөн цаг зав гаргахгүй юм даа.
Өнөөдөр хичнээн зав муутай суугаа ч гэсэн дүүгийнхээ HTML сурч юм хийх гэсэн хүсэлтийн дагуу хуучин хийж байсан материалаа энд сийрүүлэн орууллаа. Энэ хэсэгт вэб хуудас хэрхэн бүрээгддэг тухай суурь ойлголтыг өгөх, энгийн html хуудас хийх аргачлал, үндсэн зарчимыг ойлгуулахыг хичээсэн болно. Шинэ, шилдэг вэб технологууд, програмчлалийн талаар огт дурдаагүй билээ.


1. Үндсэн ойлголт

Вэб хуудас (Web Page)

Вэб хуудсыг HTML (Hyper Text MarkUp Language) хэлний тусламжтай хийдэг. Энэ нь ердийн текст (ASCII text) файл бөгөөд HTML хэлний команд болох "HTML TAG"-уудыг агуулдаг бөгөөд үүнийг эх файл буюу HTML source code гэж нэрлэдэг (цаашид эх файл гэж нэрлэе). Энэхүү эх файл нь .htm болон .html өргөтгөлтэй байдаг. Вэб хуудас хийхдээ DOS Editor, Norton Editor, Notepad, Write, MS Word г.м ердийн текст боловсруулах програмыг ашиглаж болно.
Вэб хуудас хийхэд зориулагдсан FrontPage, CuteHTML, Flash, Dreamweaver, Adobe Golife, Hotdog, Netscape Composer г.м програмууд байдаг.

Вэб сайт (Web site)

Вэб сайт гэдэг нь тодорхой сэдвийн дагуу, гол хуудас (Home Page) бүхий .htm(l) файлуудын цуглуулга юм. Өөрөөр хэлбэл, байгууллага, компани, хувь хүн өөрсдийн талаархи болон тодорхой зорилгоор зохион байгуулсан (хэлний сургалт, хүүхдүүдэд зориулсан, мэдээлэл солилцох г.м.) Вэб хуудсуудын багц бөгөөд түүнийг URL хаягийн тусламжтайгаар хүлээн авч үзнэ. Энэ нь тухайн сайтын хувьд гол хуудасны хаяг байдаг. Жишээлбэл, энэхүү блогтой танилцахын тулд http://mongolgoo.blogspot.com/ гэсэн URL хаягаар хандах бөгөөд гол хуудас нь http://mongolgoo.blogspot.com/index.html гэсэн хаягтай байна.

Гол хуудас (Home Page)

Гол хуудас нь Вэб сайтыг дуудахад эхэлж нээгддэг Вэб хуудас бөгөөд тухайн сайт дахь хуудсуудын гол зангилаа юм. Гол хуудсын файлын нэр нь ихэвчлэн index.html гэсэн нэртэй байх ба энэ нэрийг стандарт болгон хэрэглэдэг.


Вэб браузер (Web browser)

Вэб хуудсыг үзэхэд зориулагдсан програмыг Вэб браузер програм хэмээн нэрлэдэг. Жишээлбэл, бидний түгээмэл хэрэглэдэг Netscape Navigator, Internet Explorer програмууд нь Вэб браузер програм юм. Браузер програм нь Вэб хуудасны HTML source кодыг хөрвүүлж, уг хуудсыг зохиогчынх нь гаргахын хүссэн өнгө, агуулга, загвараар дэлгэцэнд гаргадаг.

Вэб сервер (Web server)

Вэб сервер нь Интернэтэд Вэб сайтуудыг хадгалж байдаг өндөр хүчин чадал бүхий тусгай компьютер юм. Вэб серверийг асар олон лангуугаа бусдад түрээслүүлж байдаг үзэсгэлэн худалдааны байшинтай адилтгаж болно. Тэндээс нэг лангуу түрээслэн авч өөрийнхөө Вэб сайтыг байрлуулахын тулд hosting charge буюу түрээсийн төлбөрийг төлөх хэрэгтэй болно. Нэгэнт ингэж тавьсан хуудсыг дэлхийн аль ч булангаас Интернэтэээр дамжуулан үзэх боломжтой. Харин байшингийн эзнийг "host" гэж нэрлэнэ. Ингээд өдөр бүр сая сая ийм Вэб серверүүд хэдэн арван сая хэрэглэгчийн Вэб браузерын хүссэн Вэб хуудсыг дамжуулж байдаг асар том сүлжээг бид Интернэт хэмээн нэрлэдэг.
Вэб хэрхэн дамждаг вэ?

Вэб бол Client/Server зарчмаар ажилладаг хэрэглэгчийн хүсэлт (request), серверийн хариулт (response)-ын үндсэн систем юм.
Хэрэглэгч Вэб сайтын хаягийг браузер програмын хаягийн мөр (Location bar)-д бичиж гарыг Enter товчлуур дээр дарснаар браузер програм нь Вэб сервер рүү хүсэлтийг илгээдэг. Харин Вэб сервер нь хариу болгож, HTML хуудсыг буцаадаг.
Энэхүү хуудас нь дороох төрөлтэй байж болно. Үүнд:
- Static HTML page (Статик хуудас)
- Dynamic HTML page (Динамик хуудас)
- Directory-listing page

Статик хуудас (Static HTML Page)
Статик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтэнд зориулж урьдчилан бэлтгэсэн HTML хуудас (Вэб хуудас) юм. Вэб сервер энэхүү хуудсыг ямар нэгэн тусгай үйлдэл хийлгүйгээр шууд хэрэглэгч рүү явуулдаг. Харин хуудсыг үзэх хэрэглэгчийн хүсэлт нь URL хаяг, эсвэл URL хаяг руу заасан холболт байж болно. Жишээлбэл, http://www.company.com/home.htm хаяг нь сервер рүү илгээгдэж сервер нь хариу (HTML хуудас) буцаана.

Динамик хуудас (Dynamic HTML page)
Динамик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу үүсгэгддэг. Хэрэглэгч Вэб браузер дээр text box, menu, check box зэргийг бөглөж, сонголт хийгээд тухайн Form дээрх товчлуур дээр дарснаар мэдээлэл сервер рүү илгээгддэг. Уг мэдээллийг сервер хүлээн авч өгөгдлийн санд хадгалах буюу script, application зэргээр боловсруулалт хийгээд үр дүнг нь HTML хуудсаар хэрэглэгч рүү илгээдэг.

2. HTML хэлний тухай товчхон

Вэб хуудсыг HTML хэлний тусламжтай хийдэг тухай дээр дурдсан билээ. HTML хэл нь script хэл бөгөөд ямар нэг хөрвүүлэлт шаарддаггүй, дурын текст боловсруулах програм дээр бичиж болдог. Харин тухайн файлаа *.html юмуу *.htm форматтай хадгалах хэрэгтэй. Дараа нь уг файлаа Вэб браузер програм дээр нээж ажиллуулах хэрэгтэй.
HTML хэлний командуудыг TAG гэж нэрлэх (цаашид таг гэж нэрлэе) ба TAG нь эхлэл ба төгсгөлөөс тогтоно. Эхлэл нь <…> хашилтан дотор, төгсгөл нь хашилтан дотор тус тус байрладаг. Гүйцэтгэх үйлдлээ эхлэл ба төгсгөлийн хооронд бичнэ. Жишээлбэл, хуудсанд гарчиг оруулахын тулд TITLE тагийг ашиглах бөгөөд дараах байдлаар бичнэ.
MongolGoo’s Home Page
HTML тагуудыг хэдэн хэдэн ангилалд оруулан авч үзэж болно. Үүнд:
1. Html Basics–Вэб хуудасны үндсэн тагууд,
2. Html Text–Текстэн мэдээлэлтэй ажиллах тагууд,
3. Html Lists–Жагсаалт үүсгэх тагууд,
4. Html Images–Зурагтай ажиллах тагууд,
5. Html Links–Холбоос тагууд,
6. Html Backgrounds–Вэб хуудасны дэвсгэрийг тохируулах тагууд,
7. Html Tables–Хүснэгттэй ажиллах тагууд,
8. Html Frames–Frame-тэй ажиллах тагууд,
9. Html Forms–Form, анкеттай ажиллах тагууд,
10. Html Metatags–Хайлтын систем болон браузертай ажиллах тагууд,
11. Html Hexcolors-Өнгөтэй холбоотой тагууд.

Үндсэн HTML хэлний бүтэц нь толгойн хэсэг ба их биеийн хэсгээс тогтох ба HTML, HEAD, BODY гэсэн үндсэн 3 тагийг агуулах бөгөөд дараах хэлбэртэй байна. Үүнд:

Энд:
- … таг нь Вэб хуудасны эхлэл, төгсгөлийг,
- … таг нь толгойн хэсэг буюу Вэб хуудасны гарчиг гэх мэт элементүүдийг,
- … таг нь их биеийн хэсэг буюу HTML хэл дээр бичигдэж байгаа ихэнх эх кодыг агуулна.
Тухайн тохиолдолд Вэб хуудсанд ашиглагдсан Javascript, ActiveX Script гэх мэт бусад Script хэлний код HEAD таг дотор тодорхойлогдож болно.
HTML тагууд нь мөн параметр (option)-ууд агуулж болох ба энэ нь хуудсыг нэмэлт боломжуудаар хангаж өгдөг.

HTML source код бичих

Жишээ болгож нэгэн HTML хуудас үүсгэе.

1. Start->Programs->Accessories->Notepad команд сонгож Notepad програмыг санах ойд ачаална.
2. Шинэ файл үүсгээд дараах HTML кодыг бичнэ.






3. File/Save команд сонгоно.
4. Нээгдэх Save харилцах цонхны Save in талбарт хадгалах замаа зааж өгнө. Жишээлбэл, C:\My Documents г.м.
5. File name талбарт файлын нэр, өргөтгөлийг оруулна. Жишээлбэл, index.html г.м.
6. Save товчлуур дээр дарна.
7. Вэб браузер програмын цонхыг нээнэ. Жишээлбэл, Netscape Navigator.
8. File/Open Page (Open) команд сонгох буюу гарын Ctrl+O товчлуурууд дээр дарна.
9. Нээгдэх Open харилцах цонхны Look in талбарт хадгалсан файлынхаа замыг зааж өгнө. Манай тохиолдолд C:\My Documents болно.
10. Файлынхаа нэрийг сонгон идэвхжүүлнэ. Манай тохиолдолд index.html болно.
11. Open товчлуур дээр дарна.

Жич: Цаашид үүсгэсэн хуудсаа баяжуулахдаа HTML хэлний таг болон уг тагийнхаа онцлог шинжүүдийг судалж BODY таг буюу эх биеийн хэсэгт нэмж оруулна. Өөрөөр хэлбэл БОЛОН -ийн дунд шинэ тагаа бүхлээр нь эхлэл, төгсгөлтэй нь бичнэ. Зарим сайтуудад санал хүсэлт, зочны дэвтэр гэх мэт хэсэгт тайлбар бичихэд "HTML таг зөвшөөрөгдсөн" гэсэн байдаг. Энэ хэсэг HTML-ийнхээ бүтэн кодыг бичихгүй зөвхөн BODY хэсэг дэх тагуудаа бичиж болно.
Вэб засварлагч (Web editor) програмуудын тухай

Вэб засварлагч програмыг гурван төрөл болгон ангилж болно. Үүнд:
1. Text Editor-HTML хэлний командуудыг мэддэг тохиолдолд энэ төрлийн засварлагч програмыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл Вэб хуудасныхаа source (эх) кодыг текст файлтай ажиллаж байгаа мэтээр нэг бүрчлэн бичдэг. Жишээлбэл, хуудсанд зураг оруулахын тулд зураг оруулах таг болон уг зургийнхаа замыг заж өгнө. Энэ нь тухайн хуудсыг браузер програм дээр нээхэд зургийг заасан байрлалд дуудан үзүүлдэг. Командаа алдаатай бичсэн тохиолдолд зураг харагдахгүй, хуудсанд дуудагдахгүй байж болно. Текст засварлагч програмууд нь зураг оруулах, хүснэгт зурах гэх мэт зарим нэг командыг хуудсанд хялбархан оруулж болох хэрэгслээр хангасан байдаг.
2. Toolbar Editor-Энэ төрлийн засварлагч програм ашиглаж байгаа үед Вэб хуудсыг Word програмаар боловсруулсан зураг болон бусад объект бүхий баримттай ажиллаж байгаа мэтээр зохион байгуулах боломжтой учраас HTML хэлний командуудыг заавал мэддэг байх албагүй. Жишээлбэл, Вэб хуудас дээрээ командын хэрэглүүрийн тусламжтай зургийг оруулсан тохиолдолд засварлагч програм дээр тухайн зураг шууд харагдаж, HTML код дээр өөрчлөлт нь шууд бичигдсэн байдаг. Ийм төрлийн засварлагч програмуудын сул тал гэвэл эх кодоо засварлах шаардлагатай үед өөр ямар нэгэн текст засварлагч ашигладаг явдал юм.
3. Text & Toolbar Editor-Энэ төрлийн едитор програмууд нь Вэб хуудсаа командын хэрэглүүрийн тусламжтай зохион байгуулж шаардлагатай үед тухайн едитор програм дээрээ Вэб хуудсынхаа эх кодыг засварлаж болдог.

Интернэтээс дээрх төрлийн засварлагч програмуудаас өөртөө тохирохыг, төрөл бүрийн сайтуудаас татаж авч, судалж болно.

Компьютерийн сүлжээ

Интернэтийн түүх
1969 онд АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ.
1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ.
1983 онд уг сvлжээг хоёр салгасан байна.
Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер холбогдсон байжээ.
Дотоод ба Гадаад сүлжээ
Дотоод сүлжээнд 1-2 км радиустай талбайг хамарсан, төвлөрсөн компьютеруудын сүлжээ хамаарна.

Энэ нь албан байгууллагын эсвэл сургуулийн компьютерийн сүлжээ байдаг.

Гадаад сүлжээ нь аймаг, сум, гадаадад орших хотуудын компьютеруудыг холбодог.

Өндөр чанартай холбооны шугам тавихад их хөрөнгө шаардагддаг тул өөр зориулалтаар тависан холбооны шугамыг ашиглах шаардлагатай болдог. Жишээ нь ихэнхи гадаад сүлжээ утасны шугамыг ашигладаг.
Сүлжээг хамрах хүрээгээр нь
• LAN (Local Area Network)
• MAN (Metropolitan Area Network)
• WAN (Wide area Network)

LAN (Local Area Network)
Газар зүйн хүрээгээр хязгаарлагдмал зөвхөн нэг болон хэд хэдэн барилга эсвэл барилга доторх аль нэг байгууллагын 2 ба түүнээс дээш тооны компьютерүүд,сүлжээний бусад төхөөрөмжүүдийг хооронд нь тусгай төхөөрөмж, кабелиар холбосноор дотоод сүлжээ буюу LAN үүсдэг.
MAN (Metropolitan Area Network)
MAN сүлжээ нь газар зүйн хамрах хүрээгээрээ LAN сүлжээнээс харьцангуй том сүлжээ юм. Ихэвчлэн хотын нэгдсэн нэг сүлжээ байх бөгөөд аль нэг хот дахь хэд хэдэн дотоод сүлжээ нийлж MAN-г үүсгэдэг. MAN нь өндөр хурдын холболттой байх бөгөөд энэ нь ихэвчлэн шилэн кабель ашигласан байдаг.
WAN (Wide Area Network)
WAN сүлжээ нь бусад төрлийн сүлжээнүүдээс хамрах хүрээгээрээ хамгийн том нь бөгөөд хотууд, улс болон тив хооронд холбох боломжтой.
WAN сүлжээний нэг жишээ нь Интернэт юм.
Холболтын бүтэц ба тополог
 Юуны өмнө физик холболтын зохион байгуулалтын аргыг сонгож авах хэрэгтэй. Тополог гэдэг ойлголт дор графын бүтцийг хэлж болох ба тухайн графын үзүүрт сүлжээний компьютерууд (заримдаа өөр төхөөрөмжүүд ч байж болох ба жишээ нь switch), тэдгээрийг хооронд физик холболтууд байдаг байна.

Бүрэн төрлийн тополог
 Бүрэн гэдэг нь тухайн компьютер сүлжээний бүх компьютертай холбогдсон байх ёстой. Логик холболтын үүднээс авч үзвэл энэ нь энгийн боловч хэт хүндрэлтэй ба үр дүн муутай тополог юм.




Mesh тополог
 Mesh нь бүрэн топологуудаас тогтдог. Маш олон тооны компьютер энэхүү топологын тусламжтай холбогдсон байдаг ба гадаад сүлжээнд ихэвчлэн тааралддаг.



Bus тополог
 Уг тополог нь дотоод сүлжээнд их тарсан байдаг. Холболт нь ерөнхий нэг кабельд холбогдсон ба мэдээлэл нь хоёр тал руугаа тархаж болдог. Энэхүү тополог нь зардал багатай болон сүлжээний станцуудад мэдээллийг цаг алдалгүй түгээх чадвартай. Харин сул тал гэвэл найдваргүй сүлжээ юм.




Star тополог
 Ерөнхий нэг төхөөрөмжинд холбогдсон бүтцийг хэлнэ.
 Кабель гэмтсэн үед тэр компьютерт л хамаатай болохоос бусад компьютерт нөлөөлөхгүй.
 Топологын сул тал нь гэвэл төхөөрөмжүүд нь нилээд үнэтэй ба компьютерийн тоо ихсэх тусам концентраторын портуудыг нэмэх хэрэгтэй болдог.




Ring тополог
 Энэхүү тополог нь өгөгдлийг нэг чиглэл рүү дугуйгаар дамжуулдаг. Дугуй хэлбэрээр зохион бүтээгдсэн байдаг учраас мэдээллийг тухайн компьютер хүлээн авсан эсэхийг хянахад амар байдаг. Энэ давуу талыг нь ашиглаж сүлжээнд буруу ажиллаж байгаа компьютерыг илрүүлэх тестийг хийдэг байна.

Холимог тополог
 Энэ нь Star, mesh, ring, bus төрлийн топологуудаас бүтсэн дэд сүлжээнүүдийн нэгдэл юм.


Интернэтийн программ хангамж
- Вэб – Web (HTTP)
- Эмайл - Electronic mail
- Файль дамжуулах протокол - FTP (File transfer protocol)
Интернэт үзүүлэгч програмууд
Интернэт үзүүлэгч програмуудыг вэб браузер (web browser) гэдэг.
 Mozilla Firefox
 Netscape Navigator
 Internet Explorer
Дотоод сүлжээний төхөөрөмж
Дотоод сүлжээнд шууд холбогдож байгаа бүх төхөөрөмжийг host гэж нэрлэдэг. Host -д компьютер,принтер, серверүүд, сканнер зэрэг төхөөрөмжүүд орно. Энэ бүх төхөөрөмжүүд нь бүгд дотоод сүлжээний картны тусламжтайгаар сүлжээнд холбогдоно.
Хэрэглэгчийн компьютерүүд
Серверүүд (Файлын, мэдээллийн баазын, холболтын г.м)
Принтер
Сүлжээний карт
Hub
Repeater
Switch
Bridge
Router
UTP Кабель
Coaxial Кабель буюу зэс утсан кабель
Fibre optic Кабель буюу шилэн кабель
Punch tool буюу кабель хавчигч бахь
Tester kабель хэмжигч багаж